Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.11.29/

2015-11-29 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 19. Адъяа гараг. Өглөгт охин одтой,4 ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Бодол санаагаа цэгцлэх, сэтгэлийн эрэл хайгуул хийх, философийн асуудлаар төвлөрөх өдөр. Идэвхтэй үйл ажиллагаа шаардагдах ажил эсвэл таны шийдэмгий чанар өөрийн тань мөрөн дээр хүнд ачаа болно. Нигүүлсэнгүй, уужим, ивээх сэтгэл гаргах нь сайн. Хүсэлтийг биелүүлэхээс татгалзах, огцом ширүүн шийдвэр гаргасны хэрэггүй.


Үхэр (4/20-5/20)

Эелдэг байх өдөр. Төрөл төрөгсөд болон хүүхдүүд тань танаас анхаарал халамж, оролцоог шаардаж байна. Танилдаа эелдэг хандахыг хичээ. Ухаантай, тэвчээртэй бай. Юу юунаас урьтаж яг энэ өдөр таныг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхийг од гаригс зөвшөөрч байна. Хамтын ажиллагаа, биеийн хүчний ажил, эрүүл агаарт идэвхтэй амрахад ээлтэй өдөр.


Хамтатгах (5/21-6/21)

Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр, гаргасан идэвхи чармайлт талаар өнгөрнө. Түр зогсож, зөв зүйтэй зүйлийг хийж байгаа эсэхээ тунгаан бодох нь зүйтэй. Та болж өнгөрсөн үйл явдлын дүр зургийг тодоор санах ч, түүнийг зурж үзвэл ирээдүйд хангалттай бүрхэг дүр зураг дүрслэгдэнэ. Иймд хамгийн ойр дотны хүмүүстэйгээ уулзаж учран, тэдэнтэй өөрийн айдас, төрсөн мэдрэмжийг хуваалцахыг зөвлөж байна. Магадгүй, энэ уулзалтын дараа таны сэтгэл санаа хөнгөрнө.


 Мэлхий  (6/22-7/22)   

Төөрөгдмөл өдөр. Худал хуурмаг байдал нь бодит үнэнийг мэдэхэд халхавч болж таныг төөрөгдөлд оруулна. Танил, түнш, найзуудтайгаа биеэ барьж, найрсаг харилцан, шинээр хүнтэй танилцахаас аль болох зайлсхийхийг сануулж байна. Гэрийн болон ажлын эд хөрөнгөнд онцгой анхаарал хандуулаарай. Гал түймэр гарах, хулгай нүүрлэх аюул ойрхон байна. Эмэгтэй энэ ордныхон шинэ танилтайгаа харьцахдаа онцгой болгоомжтой байхыг од гаригс анхааруулж байна.


Арслан (7/23-8/22)   

Хайрлуулах хүсэл хэдийгээр их байгаа боловч та ганцаар үлдэхээр шийднэ. Учир нь одоо танд таалагдаж байгаа хүн таны бодож байсан шиг байж чадахгүй гэсэн бодол толгойд чинь орж ирнэ. Гэхдээ хэн нэгний үгэнд хууртагдан амьдралдаа засаж болохооргүй алдаа гаргаж магадгүй тул энэ тал дээр хянамгай байх хэрэгтэй. Харин оройг ганцаараа өнгөрөөхийг хичээ. Энэ нь танд магадгүй боломж гаргах болно.


Охин (8/23-9/22)   

Магадгүй ачаалал бүхий ажил эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэлтэй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно.Харин зөрүүд эсвэл хэт шулуун шударга зан нь ойр тойрныхонтой харьцах харьцаанд сөргөөр нөлөөлнө. Гэрийн ажил, ахуйн асуудлууд таны бүх цагийг авах боловч оддын таагүй байрлалаас болж таны нүсэр их зүтгэл ойрын улсуудын туслалцаа нь мэдэгдэхүйц амжилтад хүргэхгүй. Эрсдэл бүхий тоглоомоос хол бай, амжилт ирэхгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Ачаалалтай өдөр. Төлөвлөсөн уулзалт, хэлэлцээр эсвэл холын замд гарахад азгүйдэл угтаж авна. Магадгүй хэрүүл маргаан эсвэл гэр бүлийн таарамжгүй байдалтай байна. Бие барих, эрүүл ухаантай байхыг хичээ. Хүрээлж байгаа хүмүүстэй эелдэг энэрэнгүй байхыг хичээ. Гэр бүлийн бяцхан үдэшлэг зохион байгуул. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ичээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Өсөж буй хүмүүс бүх саад бэрхшээлийг давж, амьдралын замд тааралдах бүхий л үйл явдалд амжилттай байна. Шинэ санаа мөнгө олох эх үүсвэр байна. Энэ ордны эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөл оюун санаагаа бүрэн шавхан гэхдээ хэт ихээр өөрийгөө хүчилснээр стресст орж болзошгүйг анхаараарай. Энэ өдөр байгаль дэлхийтэйгээ ойр байх ашигтай. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.


Нум (11/22-12/21)   

 Энэ өдөр ухаалаг санаа, зөв үйлдлээр дүүрэн байх болно. Мөн зөн билигтэй. Таны бодол санаа цаг үеэ олсон, оновчтой байх учир нэр хүндэд тань сайнаар нөлөөлнө. Эргэлзээг сарниулах, сэтгэлийн шинэчлэж, амрахад тохиромжтой өдөр. Гэр бүлийн хүндрэл мөн хүүхдүүдийн асуудал эсвэл бие тавгүйрхэн. Гэрээс хол өдрийг өнгөрөө. Хоёулханаа эсвэл аялал зугаалга, номын санд энэ өдрийг өнгөрөөрэй.


Матар (12/22-1/19)   

Хувийн амьдрал тань танаас анхаарал, болгоомжлолыг шаардаж байна. Гэр бүлийн асуудлууд төлөвлөсөн ажлын тэргүүн эгнээнд тавигдах ба нэмэлт зардлуудыг ар араасаа дагуулах болно. Онц шаардлагагүй зүйлст их хэмжээний мөнгө төгрөг зарах эсэхийг сайтар тунгаан бодох хэрэгтэй. Өдөр тутмын төвөгтэй асуудлуудаас болж ядарч туйлдахыг мэдрэх нь ойлгомжтой. Найз нөхдийн зочлолт болон санаанд оромгүй сайхан үйл явдлууд нь сэтгэлийг хөнгөлж, тайвширч амрах боломж бололцоог өгөх болно. Зүүд зөнтэй байх ба биелэх нигууртай.


Хумх (1/20-2/18)   

 Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөж магадгүй, бүх зүйл утгаа алдсан гэж санагдах үед учир шалтгаангүй уурлаж болно. Биеэ барих ба тэвчээртэй байвал удахгүй үүл сарнина. Таныг шаналгаж байсан бүх асуудлуудыг ойлгож чадах бөгөөд ойр дотнынхонтой харьцах харилцаа нь ойлгомжтой ба зохимжтой болно. Эрүүл мэндээ анхаар. Бие тань тавгүйтсэн тохиолдолд биеийн ба оюуны ачаалалд орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь мэдрэмжийн тэсрэлт ба бэртэл гэмтэл гарч болзошгүй.


Загас (2/19-3/20)

Энэ өдрийг ахмад насны терөл төрөгсдөд зориулах нь зүйтэй. Тэдэнд та маш их хэрэгтэй байна. Уур бухимдал, түрэмгий байдал гаргаснаас болж өндөр настай хүмүүс сэтгэлийн хямралд орох болно. Та эргэн тойрны хүмүүст их муухай ааш занг гаргана. Таны хатгаас үг өөрийнх нь эсрэг хандлагыг бий болгож өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрөө өөрийгөө нураан унагахад хүргэнэ. Амьдралд зөөлөн хандаарай.

 

 


Өнөөдрийн зурхай /2015.11.29/  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй