Шууд Chart

Танай гэрт асбест байгаа юм биш биз

2015-12-02 16:17:45

Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальц, натриас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Асбестийн бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлдаггүй, гадаад орчинд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай. Байгаль дээрх асбестийн ордноос олборлосон эрдсийг үйлдвэрт бутлаж, түүнийг утаслаг ширхэгээр нь задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дараах байдлаар хэрэглэгдэж байна.
•Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж зэрэгт дулаан тусгаарлагч
•Барилгын үндсэн болон туслах материал (асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан,
шалны хулдаас, хуулга)
•Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч
•Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага
•Цахилгаан шатны тоормозны бэхэлгээ
•Үрэлтийн жийргэвч, тусгаарлагч,
•Гал унтраагчдын галд тэсвэртэй хувцас

❖ Автомашины тормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.

Цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдар:
•Нууц үе урттай, асбестын тоосонд өртсөнөөс хойш 30 - 50 жилийн дараа уг хавдар тохиолддог.
•Цээжний гялтангийн хортой хавдрын үед: Цээжний гялтан хальсанд шингэн хуримтлагдсанаас амьсгаадах, цээжээр өвдөх
•Хэвлийн гялтангийн хортой хавдрын үед: турах, хэвлийгээр өвдөх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, өтгөн хатах, цус өтгөрөх, цус багадах, халуурч чичрүүлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Уушгины хавдар:
•Нууц үе урттай, асбестын тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушгины хавдар тохиолддог.
•Асбесттай харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсгэх эрсдлийг 20 дахин нэмэгдүүлдэг.
Асбестын тоосны гаралтай уушги тоосжих өвчний талаар:
•Асбестын тоосонд өртсөнөөс хойш 10-20 жилийн дараа өвчний шинж тэмдэг илэрдэг.

Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах шинж тэмдэг илэрдэг.


Танай гэрт асбест байгаа юм биш биз  
Үзсэн: 2218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй