Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.12.06/

2015-12-06 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 26. Адъяа гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй улаан луу өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрүүл мэндэд таагүй өдөр. Архаг өвчин сэдрэх, биеийн байдал доройтож болзошгүй. Иймд зочин хүлээж авах, харилцаа холбоо тогтоох бол өөр өдөр рүү шилжүүлэхийг зөвлөж байна. Гэхдээ та өөдрөг байж чадвал энэ өдрийн таагүй зүйлсээс зайлсхийж чадна шүү дээ.


Үхэр (4/20-5/20)

Гэр орны ажилд амжилтыг олоход таатай өдөр. Та өөрийнхөө хийж байгаад зөв гэдэгт итгээрэй. Харин материаллаг байдлын талаарх асуудлыг шийдвэрлэхэд хялбар бус байх нь. Та өөрийн дотоод ертөнц рүү анхаарлаа хандуулахаас гадна бусдынх руу өнгийн харах шаардлагатай. Магадгүй, та байгаа байдлаа сайжруулах боломж бололцоог олж мэднэ. Тэр бүү хэл, гарч боломгүй нөхцөл байдлаас ч мултран гарах гарцыг олж магад. Тэсвэр тэвчээртэй байж өөрийгөө зөвөөр илэрхийл.


Хамтатгах (5/21-6/21)

Азтай өдөр. Өнөөдөр таны хийсэн үйлдэл бүхэн аз дагуулах болно. Зугаалах, аялах, бусадтай шинэ харьцаа тогтоох, шинэ мэдээлэл олж авах, хайр дурлалд ч азтай, одтой байх нь. Хэрэв энэ өдөр гэнэтийн шинэ учралтай учиреан бол ирээдүйд тань нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Нэмэлт мөнгө олох эх үүсвэртэй болоход амжилттай. Одод таныг ивээж азтай байхыг зөгнөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амарсан шиг амар. Олон сар жилийн ядаргаагаа өнөөдөр тайлж ав. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүл. Ингэснээр дараа долоо хоногийн эрч хүч тань сэлбэгдэж маргаашийг сайхнаар угтах болно. Оройг хайртай хүнтэйгээ гадуур гаран зугаалж өнгөрүүл. Энэ нь та хоёрын харилцааг нэг алхмаар нэмэгдүүлж болох юм.


Арслан (7/23-8/22)   

Сэрэмжтэй байх өдөр. Санхүүтэй холбоотой асуудалд анхаарал болгоомжгүй байснаас болж нэлээд алдагдалд орох магадлалтай. Дэлгүүр зах гээд хаана ч худалдаа хийсэн бай авсан бараа, мөнгө төгрөгөө сайтар шалгахыг зөвлөж байна. Хосууд цуглуулсан мөнгөө хэрхэн зохицуулах талаар сайтар ярилцаж, чухам юу хэрэгтэй байгаа гэдгээ олж мэд. Хүмүүстэй шинээр холбоо тогтоосноор таны танилын хүрээ тэлж, үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ.


Охин (8/23-9/22)   

Эрч хүч энергитэй байж, дотоод эрх чөлөө хуримтлагдах өдөр. Зугаа цэнгэл хөөцөлдөн идэвхтэй амарч, спортоор хичээллэх нь тааламжтай байна. Үдээс хойш биеэ тоон бардамнах, өөрийгөө бусдаас дээгүүрт тавих үзэл, бүдүүлэг харилцаа гаргах зэрэг нь ойр дотны хүмүүстэй маргалдах болон гадны хүмүүсийн түрэмгийлэлд өртөх шалтгаан болох болно. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Элдэв адал явдал хайж биеэ хэт хүчилсэний хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл зүйн хувьд хүнд байж мэдэх өдөр. Төлөвлөгдсөн уулзалт албан томилолтоо хойшлуулж, энэ өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Тэдэнд анхаарал халамж тавиарай. Таны тэвчээртэй байдал, аядуу зөөлөн харилцаа тань бусдад итгэлийн очийг асааж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадна. Бүх бололцоогоороо амарч тухлахыг зорь. Энэ нь таны эрүүл мэндэд маш их хэрэгтэй байна. Гэр бүлийн бяцхан баярыг зохион байгуулахад илүүдэхгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Болгоомжлол ба ухаалаг байдал таныг олон онцгүй байдлаас зайлсхийхэд туслана. Хэрвээ танд хүүхдүүд байгаа бол тэдний хүмүүжилд ноцтой асуудлууд гарч болно. Гүн гүнзгий зөн билиг ба сурган хүмүүжүүлэх авьяас гэр бүлд эв нэгдэл, амар амгаланг сэргээхэд танд туслана. Ихэнх үл ойлголцол нь харилцааны доголдлоос болж үүсдэг гэдгийг сана.


Нум (11/22-12/21)   

Биеийн тамир, спортоор хичэаллэх болон биеийн хүчний ачаалал авахад муугүй өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст хүсэл сонирхлынхоо төлөө юугаа ч өгөхөд хүргэх хэмжээний онцгой чухал асуудлуудыг шийдэхэд сэтгэлзүйн хувьд бэлэн бай. Хуучинсаг, ихэрхүү зан хэрхэвч гаргаж болохгүй. Танаас хайр энхрийллийг хүлээж байна.


Матар (12/22-1/19)   

 Өнөөдөр таныг маргаан зөрчилдөөнтэй байдал отон хүлээж байгаа тул түүнд тэгтлээ их хүчтэй гүн гүнзгий оролцох хэрэггүй. Энэ нь үргэлж хүсээгүй үр дагаврыг дагуулдаг болохыг санахад илүүдэхгүй. Урьд өмнө нь яагаад ч юм харилцах боломж олдоогүй байсан хүмүүстэйгээ найзлаж нөхөрлөх нь тодорхой. Ойр дотны хүн болон хуучин танилуудын тусламжтайгаар таагүй байдлаас мултран гарч чадна. Бүрэн дүүрэн амрах шаардлага байгааг бүү мартаарай, энэ нь таны эрүүл мэндэд эмнээс илүү чухал хэрэгтэй зүйл шүү.


Хумх (1/20-2/18)   

Эрүүл агаарт зугаалах, идэвхтэй амрахад сайн өдөр. Зөвхөн хялбар ахуйн ажлыг хийх хэрэгтэй. Биеийн байдал муудаж гэмтэж болзошгүй. Өөртөө өндөржүүлсэн анхаарал тавих хэрэгтэй. Уран бүтээлээр ажиллах нь дотоод нээлтэнд хүргэж эсвэл нэмэлт орлогын эх үүсвэрийг зааж өгнө. Таагүй мэдээ сонсож болно. Түүнийг тайван сэтгэл хөдлөхгүй хүлээж ав. Удахгүй бүх зүйл байрандаа орно.


Загас (2/19-3/20)

Биелэгдэх магадлалтай төлөвлөгөө, төсөл найдвараар дүүрэн өдөр. Дотны хүнтэйгээ гэр орны аар саар ажил хамт хийх нь танд баяр баясал авчирна. Биеийн хүчний ажил хийх, аялалаар явахад тохиромжтой. Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх нь таны хамгийн сайхан үе тохиож байна.

 

 

 


Өнөөдрийн зурхай /2015.12.06/  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй