Шууд Chart

Элэгний вирусын эсрэг “Харвони” эм баталгаатай юу

2015-12-12 17:55:59

Энэ сардаа багтаж манай улсад орж ирэх элэгний С вирусын эсрэг Харвоны эм аюулгүй байж чадах уу гэдэг асуудал яригдаж эхэллээ. Учир нь дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид энэ эмийг найдвартай эсэхэд нь эргэлзэж, эм үйлдвэрлэх зөвшөөрлийг богино хугацаанд буюу 6 сарын дотор олгосон АНУ-ын хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгөөд байгаа юм.

Йелийн их сургуулийн хуульчид 3 асуудлыг хөндөж, АНУ-ын хүнс, эмийн агентлагийг жилийн өмнө шүүхэд өгчээ. 1-рт клиник туршилтын үр дүн тодорхой эсэх. 2-рт эмийн компаниас хамааралгүй хөндлөнгийн байгууллагын хяналт орсон уу. 3-рт үнэ нь бодитой байж чадах уу гэдгийг хөнджээ. Дээрх мэдээллийг ШУТИС-ийн урилгаар энэ сарын эхээр манай их, дээд сургуулийн багш, судлаачид, олон улсын байгууллагынханд сургалт явуулсан доктор Энн Алтман Судлаачдын ёс зүйн сургалтандаа жишээ болгон авчээ. Ингэхдээ Йелийн их сургуулиас шүүхэд хандсан баримтыг нь танилцуулсан байна. АНУ-ын эм, хүнсний агентлаг Йелийн их сургуулийн хуульчдын тавьсан асуултад өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа юм.

Элэгний өвчлөлийг бууруулах, эмчлэх чиглэлээр нарийн мэргэшсэн манай судлаачид, мөн салбарын яамны хувьд Харвони эмийн талаар судалгаа хийж амжаагүй байгаа юм байна. Харвони эм нь элэгний с вирусыг эдгээнэ гэж үйлдвэрлэгч компани нь тайлбарлаж байгаа. Гол нь зах зээлд 100 орчим мянган доллараар зарагдах ёстой ч, элэгний өвчлөл өндөртэй манай улсад 3 сарын эмчилгээнд шаардлагатай эмийг 1200 доллараар нийлүүлэхээр болоод байгаа юм. Энэ эм аюулгүй, хүний эрүүл мэнд хор хөнөөлгүй юу гэдгийг батлахад дахиад жил орчмын хугацаа шаардлагатай болж байна. Учир нь АНУ-ын хүнс, эмийн агентлаг Йелийн их сургуулийн хуульчдад 1-2 жилийн дараа хариу өгнө гэж мэдэгдээд байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Элэгний вирусын эсрэг “Харвони” эм баталгаатай юу  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-12-13 11:22
ene emiig haana turshsan yum bol.....turshiltiinhn gazar minii mongol bitgii bgaasai.......bid 100 hubi batalgaatai em hereglmeer bn shudee

Бидэнтэй нэгдээрэй