Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.12.20/

2015-12-20 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 10. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Сансраас энерги эрч хүчийг авах, сэтгэл санаа болон оюун ухаанд өөрчлөлт шинэчлэл болох өдөр. Ялангуяа биеийн эрүүл мэндийн хувьд аюултай, бас хүнд өдөр байх болох нь. Сэтгэл хөдлөл тань ухаан бодлыг тань эзэмдсэнээр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд оруулж, улмаар биеийн эрүүл мэндийг муутгана. Өнөөдөр, ямар ч тохиолдолд мэргэ төлөг, илбэ шидээр оролдохгүй байхыг од гарагсын зүгээс хатуу сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Бүтээлч чадамж, зөн совин, амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Ихэнх энэ орднынхны сүйн ажил нь тодорхой хэмжээгээр нааштай байна. Хэрэв та дотроо бодолтой, дороо суурьтай мөн болгоомжтой байвал ямар нэгэн асуудлууд таатайгаар зөвшөөрөгдөнө. Амралтын өдрийг сонгодог урлагийн тоглолт юмуу театрт юм үзэж өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь хүний оюуны ядаргааг тайлж, шинэ эрч хүч өгдөг гайхалтай зүйл юм.


Хамтатгах (5/21-6/21)

Туйлын таагүй өдөр. Өнөөдөр өдөөн хатгасан адал явдалд оролцох, эсрэг хүйстний анхаарлыг татах, эргэн тойрныхноосоо ялгарах гэсний хэрэггүй. Өргөн хүрээний харилцаа нь сөрөг үр дагаварт хүргэж мэдэх юм. Харилцааг хамгийн бага түвшинд хүргэ. Үндсэн зарчмаас хазайж мэдэх асуудлууд гарч ирэх болно. Өнөөдөр эдгээр асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Тэвчээртэй бай. Хувийн амьдралд гэнэтийн асуудал гарч ирэхийг одод сэрэмжүүлж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Орон сууцаа солих, засвар хийх, шинэчлэн өөрчлөхөд таатай өдөр. Эд хөрөнгөтэй холбоотой олон асуудлууд үүсч болзошгүй. Энэ ордныхонд хүнд байдалд орж тэртээ тэргүй муу байгаа санхүүгийн байдлаа дордуулахыг үгүйсгэхгүй. Өдрийг дадсан ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Хэт ядрах, өвчин тусахаас сэрэмжил.


Арслан (7/23-8/22)   

Ихэнх энэ ордныхон санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Зарлага нь орлогоо давна. Мөнгө гээж, хулгайд алдаж болзошгүй. Гадаад валютийн үйлчилгээ тооцоондоо сонор сэрэмжтэй бай. Та ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Шинэ ажилд орж болно. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй.


Охин (8/23-9/22)   

Бүтээж туурвих чадвар өсөн нэмэгдэх өдөр. Ер бусын ямар нэг зүйлийг бүтээх сайхан боломж гарч байна. Өөдрөг үзэл санаа өсөн нэмэгдсэнээр ертөнцийг өөрөөр харах болно. Та дээд хүчний ивээлд байж түүний дэмжлэг тусламжийг мэдрэх ба тэр танд маргаашийн өдөрт итгэх итгэлийг өгөхийн зэрэгцээ бүх ажил хэргийг амжуулж, учрыг олоход тань туслана гэдгийг од гарагс амлаж байна. Та сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн байж үдшийг сайхан өнгөрүүлнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмол өдөр. Ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Таны амьдралын хүрээнд тийм таатай байхгүй байна. Азтай ч байна, азгүй ч байна. Таагүй зүйл нь, хэн нэгний далд явуулга хов живээс болно. Зөвхөн ойр дотны хүндээ л итгээрэй. Олон нийтийн ажлаас хол байхыг зөвлөж байна.

 


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр цэцэн ухаан, сэтгэл хөдлөлтэй өдөр. Өнөөдрийн бүхий л зүйлийг гэгээрэхэд зориул. Таатай үйл ажиллагаа, хүүхэд олоход таатай өдөр. Өнөөдөр олсон хүүхэд гайхалтай авьяастай, эрүүл мэнд бат бөх, ёс суртахуунтай хүүхэд болон хүмүүжнэ.


Нум (11/22-12/21)   

Сэтгэлийн өөдрөг байдал, өгөөмөр чанар нь гэр бүлийн харилцаанд дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Хамтрагчтайгаа харилцах, шинэ хүнтэй танилцахад, аялахад маш сайн өдөр. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой муу мэдээ сонсож магадгүй, өөрийгөө барих хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Эрүүл мэндтэй холбоотой бага зэргийн асуудал гарах бололтой. Энэ нь нэг их ноцтой асуудал бус, харин салхинд цохиулан ханиад томуу хөнгөн хэлбэрээр авахтай холбоотой байх нь. Таны хувьд гэртээ хэсэг хугацаанд хэвтэж эмчлүүлэх нь дээр байна. Хоол хүнсэндээ онцгой анхаарал болгоомжтой хандаарай. Ялангуяа хэтрүүлэн ихээр идэх нь хүчтэй хор нөлөөг узүүлэх аюултай.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр та ямар нэгэн амьдралын хурц өнцгийг тойрч гарч чадах боловч ашиггүй эрсдэх хэрэггүй. Таны хань өнөөдөр таньд өндөржүүлсэн анхаарал тавих болно. Магадгүй ойрын хүн байгаа учир таагүй байдлаас сатаарч өөртөө сэтгэл санааны сайхан байдлыг эргүүлж авчрахад туслана. Шинэ хүнтэй танилцаж магад, энэ нь бат бэх найз нөхдийн харилцаа болж өргөжнө.


Загас (2/19-3/20)

Хүч шаардсан өдөр. Хүүхдүүдийн чинь асуудал урьдын адил таныг зовоох болно. Хань ижилтэйгээ мөнгөний асуудлаас болж муудалцана. Өөрийн зарлагадаа шүүмжлэлтэй ханд. Таны хүсээгүй сонголт чинь нөхцөл байдлыг дордуулаад зогсохгүй томоохон хэрүүл шуугиан эсвэл салатанд хүргэж болно. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж, гэмтэж бэртэж ч болзошгүй.

 

 


Өнөөдрийн зурхай /2015.12.20/  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй