
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 19. Ангараг гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрсдэлтэй өдөр. Хууран мэхлэлт, гүтгэлэг, хүмүүсийг буруу үнэлсэнээс болж алдаа гарах вий. Хөндлөнгийн нөлөөнд бүү авт, стрессээс сэрэмжил. Зорилгоо өөрчлөхгүй, ажлын байраа солихгүй байсан нь дээр гэж одод зөвлөж байна. Үйл ажиллагааны өөр салбарт нэмэлт орлого олох гэж эрж хайгаад нэмэргүй, таныг хуурч мэхэлж магадгүй. Зөнтэй зүүдэлнэ. Таны зүүд дөрөв хоногийн дараа биелнэ.
Үхэр (4/20-5/20)
Амжилттай өдөр. Энэ өдрийг танд удтал санагдах орчлонгийн хамгийн сайхан, тайван байдлыг мэдрүүлсэн өдөр гэдэгт итгэлтэй байж болно. Таны эрүүл мэнд, бусадтай харилцах байдал, дур булаам төрх чинь өндөр түвшинд байна. Иймд ямар ч ажлыг төвөггүй хийж амжилтанд хүрч чадна. Үдээс хойш дотны хүн чинь бага зэрэг өвдөх боловч азаар хялбархан эдгэрнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сорилт туршилтын өдөр. Бүхэлдээ мөрдлөг мөшгилт, хэрүүл маргаантай тааламжгүй өдөр. Энэ өдөр таныг хүнд нөхцөл байдалд харилцан буулт хийх чадварыг чинь шалгах болно. Үдээс хойш ганцаараа байж идэвхитэй үйлээс татгалзвал танд таатай. Эртхэн унтаж амрах хэрэгтэйг одод зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Уран бүтээлийн ажилд ээлтэй өдөр. Аливаа ажил хэрэгт бүтээлчээр хандах нь өдөр тутмын санаа зовоосон асуудлуудаас хөндийрүүлж, хувийн таагүй асуудлуудыг мартагнуулна. Хэрэв та хөнгөн хуумгай асуудлаас өөрийгөө холхон байлгаж чадвал сэтгэл ханамж таашаал авч өөртөө итгэх итгэлтэй болно. Хүүхдүүдийн амжилт олон хүмүүсийг баярлуулах болно. Гэхдээ энэ амжилтандаа эрдэж бардаж байгаад инээдтэй байдалд орж болзошгүй байна.
Арслан (7/23-8/22)
Санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтран ажиллана. Өөрсдийн авьяас чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой, Шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд материаллаг тусламж шаардлагатай болно. Найдаж байсан хүндээ найдвал мөнгөний эрсдэлээс хамгаална. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр, мэргэжлийн хүрээнд идэвхитэй ажиллахыг одод зөвлөхгүй байна. Ямарч үед аз харьж магадгүй. Хамт олонтойгоо харьцахдаа бодлоо эрс илэрхийлэхээс, таагүй үг хэллэг хэлэхээс зайлсхий, та дараа нь харамсах болно. Муу муухай зүйлсээ гадагшлуулан урагш алхах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Үдээс өмнө ажил үйлс бүтэл муутай байх бололтой. Ужиг хууч өвчин хөдлөн таныг зовоож магадгүй. Хувийн ажил хэргээр хөөцөлдөхийн зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Үдээс хойш таны зөн билгийн нүд нээгдэж, дээд хүчний тусламж дэмжлэгээр ажил үйлс урагшлан бүтсэнээр байдал арай дээрдэх бололтой. Энэ үед хамгийн чухал уулзалт хэлэлцээрийг хийж дуусгахыг хичээгээрэй. Орой үдшийг ой мод, парк, цэвэр агаарт зугаалан биеэ тэнхрүүлэх арга хэмжээг аваарай.
Хилэнц (10/23-11/21)
Хайр сэтгэл, мэдээлэл хүлээн авах, биеийн ачаалалтай холбоотой өдөр. Дарга удирдлагадаа хандахад сайн, ажлын түншүүдтэй хамтран ажиллахад үйлс бүтэмжтэй. Орлогын нэмэлт шинэ эх үүсвэртэй болно гэж одод амлаж байна. Үйл ажиллагааны шинэ салбарт хүчээ сориход амжилт гаргах магадлалтай. Таны өөдрөг үзэл, сэтгэл татам чанар, логик сэтгэлгээг ажлын түншүүд үнэлж, дуртайяа хамтарна. Танд маш сайхан боломж нээгдэж байна.
Нум (11/22-12/21)
Гэр бүл болох, хурим найр хийх, ажлын хамтрагчтайгаа чухал асуудлуудыг шийдэх хэмжээнд шинэ гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлэхэд тохиромжтой байх өдөр. Төлөв түвшин, үнэнч шудрага, ухаалаг байдлынхаа ач тусаар хэнбугай ч байсан ямар нэгэн зүйлд итгүүлэн үнэмшүүлж чадна. Энэ өдөр, танд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй их том баяр хөөрийг авчирч мэднэ.
Матар (12/22-1/19)
Магадгүй санхүүгийн асуудлууд таагүй тийш хэлбийсэн байна. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Таатай нөхцөл байдлыг хүлээ. Харин төсвийн ажилчдын хувьд албан тушаал нэг шатаар ахих болно. Өдрийн хоёр дахь хагаст спортоор хичээллэх, зугаалах, үр хүүхдүүдтэйгээ тоглох нь долоо хоногийн эрч хүчийг авчирна.
Хумх (1/20-2/18)
Одод зөвхөн уран бүтээлчдэд амжилт амлаж байна Өөрийн хөдөлмөрч шинж чанараараа тэд санасан зүйлээ богино хугацаанд биелүүлж чадна. Сансрын нөлөөллүүд нь тэднийг шинэчлэлийн замд чиглүулж, өнгөрсөн туршлагаа ухаарахад хүргэнэ. Бусад үйл ажиллагааны хүрээнд ямар ч санаачлага ба идэвхтэй үйл хөдлөл нь сэтгэл ханамжгүй байдал ба ядаргааг авчирна. Хайр сэтгэлийн хувьд энэ өдөр тааламжтай байна. Хэт их сэтгэл санаа өндөр ба секслэг байх нь өөр харилцааг сайжруулна. Танд та нарын холбоо бусдаас илуү зохистой нийлэмжтэй юм шиг санагдана.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр та их болгоомжтой байгаарай, магадгүй нервтэй холбоотой байх. Өөрийн хүч бололцоог хэтрүүлэн үнэлэх учир нь тэдгээр нь хязгаартай юм. Хуучин хийдэг зүйлсээ л үргэлжлүүлэн хий, шинэ төлөвлөсөн зүйлсээ түр азнаарай. Магадгүй та бүх холбоогоо таслах хэмжээний санал зөрөлчилтэй учирч болзошгүй. Ойр дотныхондоо маш анхаарал болгоомжтой байхыг одод сануулж байна. Энэ өдөр хөгшидөд таатай байх болно.
Өнөөдрийн зурхай /2015.12.29/ | ||
Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.