Шууд Chart

Бурхан хэдэн жолоочдоо

2015-12-31 10:02:57

 
 

Урт замыг  туулж бардаг
Уран бүтээлийн түшиг болдог
Хэн бүхэнд яригдаад байдаггүй
Хийсэн ажилдаа эзэн болдог
Хэдэн жолоочоо магтъя
Хангай говийг барж туулдаг
Халхын хавтгайг залбирч туулдаг
Халуун, хүйтэнд халгаа нь үгүй
Халхын зоригт эрчүүд минь ээ
Хөдөө хээр бээрч ядарна
Хөх хавар харшиж ядарна
Тэнгэр бүрхэж зам бүдгэрнэ
Тэртээх уулс бүүдийж харанхуйлна
Хэндээ найдах юм бэ , энэ үед
Хэдэн жолоочдоо л итгэнэм
Бүхээг дүүрэн хүн
Унтсан зарим нь хурхирч байх
Уусан зарим нь архирч байх
Яриад салахгүй зарим нэг нь
Ядарч байх, янгууч нэг нь
Хүн хүнээс араншин гарна
Хүрэл чулуу шиг тэвчээр заана
Хүрэх газар мянган бээрийн алс
Хүйтэн гэж гунын эвэр хугарам
Дугуй хагарна, жолооч л бууна
Дурдан шиг дэвсгэр тэднийг тосохгүй
Хүүхнүүд бээрч, хөлөө дэвсэлнэ
Хөвгүүд туслаж дугуйгаа солино
Цас нэвсийнэ, мөс хөндөлдөнө
Цаашдын зам даанч бүрхэг
Зүгээр ээ, манайхан
Зүтгээд л гарчихна
Энүүхэнд нохой хуцаж байна
Энд айл ойрхон гэж
Усан онгоцны ахмад шиг тэр
Ухаанаар биднийгээ тайвшруулна
Хэн нэгнийх нь хөл даарвал
Дэгтий шидэж л байх
Хэзээ ч юм бэ хадгалсан
Хээрийн хүнсээрээ дайлж л байх
Бүхээг дүүрэн хүн
Аяга байна уу, жолооч л гэнэ
Ачаа буулгаатах, жолооч л гэнэ
Гэрэл бариатах, жолооч л гэнэ
Гэрт хүргээтэх, жолооч л гэнэ
Хээрийн замд амийг минь даасан
Хэдэн бор жолоочийнхоо тусыг
Хэзээ бид магтсан юм бэ
Хэдийд нь бид амраасан юм бэ
Явган шогийн гол баатрууд
Явдал холын үнэнч андууд
Ядрахыг мэдэхгүй цөлх ухаан
Яруу бүтээлийн хамтрагчид, та нар минь билээ
Найруулагч жолооч Төмөрчөдөр
Нямбай жолооч Хадмаа
Тээврийн аварга Сүхсүрэн
Ерөнхий жолооч Алтанхуяг
Дуучин жолооч Өлзий-Очир
Кунг фу панда Боржин
Жүжигчин жолооч Очирхуяг
Малгай Болдоо
Монхор Шумахер Нараа
Үүрийн таван жингээр түрүүлж босдог  
Үдшийн гялаанаар оройтож унтдаг
Ажил үүргээ арван хуруу шигээ мэддэг
Арын албаны жолооч нар ажилсаг
Ухаан, мэдрэмжийн хослол
Уран жолоодохын ухаан
Уран бүтээлийн салшгүй анд
Улсын телевизийн жолооч нар мандтугай
Одоо яг замд гаръя, машин бэлэн
Орчлонг туулъя, жолооч бэлэн
Мэргэшсэн жолооч, “Цагаан заан “-тайгаа
Мэлмий баясгах урлагаа бүтээе
Итгэлийн манлай жолооч та нар минь
Энгийн мөртлөө  ийм л энгүй хүмүүс ээ

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Бурхан хэдэн жолоочдоо  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй