Шууд Chart

Ли Байн дуу

2016-01-11 10:01:08

Улиасан шугуйн исгэрэлт ийм сайхныг мэдсэн бол
Уйтгарт дууны аяыг яалаа гэж гинших вэ дээ... 

Ли Бай 

Хань Хуан /723-787/  “Яруу найргийн эрдмийн цэцэрлэгт 8-р зуун Тан улс. Гугун хот /Одоо Бээжинд буй/

Оюутан ахуйдаа шүлэг, яруу найрагт дурлаж явлаа. Тэр үед Тан улсын уянга тансаг Ли Бай найрагчийн шүлгийг шимтэн уншдаг байв. Түүний шүлгийг манай алдарт найрагчид хэрхэн орчуулсныг бишрэхийн зэрэгцээ Оросын Эйдлен гуай орос хэлнээ хэрхэн буулгасныг нь сонирхон тэмдэглэдэг байлаа. Хожим Өвөрмонгол дуун хөрвүүлэгчид Ли Байн шүлгийг аялгуу тансаг  орчуулсныг нь мөн биширч оюутан цагийн дэвтэртээ тэмдэглэн үлдээснээ тантай хуваалцъя.
Москвагаас  Улаанбаатарт үдлэв /1985-1991/

Дорно дахинд эртний нэгэн яруу найрагч сарыг дэндүү дуулан магтжээ. Тэрээр тэмүүлэн барих хүсэлдээ автан сархадын халуунд хүсэл зоригоо умартан “яруу тансаг”-аар сэлэн одсон гэдэг.

Тэр хүн Тан улсын гэрэлтсэн их яруу найрагч Ли Тай Бай /701-762/ ажээ. Түүний гайхам, дурлам намтрыг  эс тооцоод шүлэг дууллаас нь сонордъё.

Намуун шөнийн  бодол


 
Орны минь дэргэд жим мөр шиг
Сарны туяа тусав
Орой намрын хяруу ч юм уу
Ёстой бүү мэд
Тэргүүнээ би дээш өргөж
Гэгээвчээр сарыг ширтлээ
Тэгмэгцээ доош нь гудайлгаж  эх нутгаа саналаа
                                                                                                   /Ч.Чимэдийн  орчуулга/
Сэлүүн шөнийн бодол

Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг
Дээрээс унасан хяруу хэмээн гайхаад
Дээш харж тунгалаг сарыг ширтэн
Доош харж төрсөн нутгаа санав.

Думы тихой ночью
У самой моей постели
Легла оглуны дорожка
А можеть быть  иней?
Я сам хорошо не знаю
Я голову поднимаю
Гляжу  на луну в окошко
Яголову  опуская
И родину вспоминаю


 
Сычуань мужийн Эмэйшань уул

Дорнод нутгийн уулсаа дурснам


 
Дорнод нутгийн уулсад
Ойрдоо би амьдарсангүй
Дурлам ягаан цэцгүүдиийг нь
Хавьдаа би үнэртсэнгүй
Хавирган сар тэгэхээр
Үүлсийн цаагуур нүүгээд ээ
Хэнийхээ ч гэрийн цонхоор айлчлан бууж ирэх вэ дээ

                                                                                                  
 /Б.Явуухулангийн орчуулга/

Вспоминаю горы востока
В горах востака
Не был я давно
Там розовых цветов
Полными .....
Луна в дали
Плю\ее\т над облаками
А в чье она
Опускгну окно
Эвхрэн мяралзах усны ар дээр
Эвхрэн мяралзах усны ар дээр
Намрын саран туслаа
Этгээд өмнийн  нуур хавиар
Намуун тайван боллоо
Лянхуа цэцэг гунигт үгээ
Надад шивнэх санаатай нь
Мөнхийн гунигаар намайг нэрвэж
Нам болгох бодолтой нь
                                                                                                   /Ч.Чимэдийн  орчуулга/
Струяшиеся воды
В струяшиеся воды
Осенняя луна
На южном озере
Покой и тишина
И лотос хочёт мне
Сказать о чём то-грустном
Чтоб  грустью и моя
Дума была полна


 
Сычуань мужийн Чэнду хот орчмын Чаяон нуур.
Ли Бай энд амьдарч ахуйдаа нуурын усыг шимтэн ширтэж суужээ.


 
Ли Байн өөрийн шүлгээ хөнгөн бийрийг хөшин байж үлдээсэн цорын ганц уран бичлэг одоо Бээжин хотын хааны номын санд хадгалагдан буй.

Цагаан цахлай


 
Намрын буйд гол дээр
Цагаан цахлай үзэгдэв
Наранд хайлсан хяруу шиг
Цахилаад алс руу нисэв
Хов хосон арал дээр
Гав ганцаар үлдэв
Сэтгэлд  уйтгар үелзэн
Зүрхэнд гуниг хоногшив

      /Б.Явуухулангийн орчуулга/

Белая цапля

Вижу  белую цаплю
На тихой осенней реке
Словно иней,слетела
Иплаваёт  там . в далеке
Загрутила душа моя
Сердце-в голубоким тоске
Одноко стою
На песчаном пустом островке

Уйтгар

Сайхан хүүхэн цонхны цаана
Уйтгарлан сууна
Салхинд үелзэх хөшигний үзүүрийг
Имрэн байна
Уйтгарт нүдэнд нь баярын совинг
Би үзэх юм
Уйгагүй  зорчигчдын хэнийг нь олоод
Хүүхэн харчихав

/Б.Явуухулангийн орчуулга/

    

 

 

 


Ли Байн дуу   
Үзсэн: 10551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.212.117.xxx [103.212.117.xxx] 2016-05-20 21:23
сарны дуулал дорнын яруусал бизээ найргийн гэрэлт саран зүрхэнд минь тэргэлтсэн насан залуугийн өдрүүдийн эгүүлэн авчирсан андад баярлав.Бэх хатавч бийрийн үзүүрт үлдэнэ. Билгийн онгодын дарсанд дүрэхэд уярлын мөрүүд төрнө.

Бидэнтэй нэгдээрэй