Шууд Chart

Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ

2026-02-15 12:45:49

2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар нь авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ. 

Хоёрдугаар сард ирсэн жуулчдын тоо

  • ОХУ-7,840
  • БНХАУ-4,431
  • БНСУ-1,297
  • Япон - 476
  • АНУ-145
  • Герман-138
  • Франц -71
  • Австрали -34.

Өнгөрсөн сард буюу нэгдүгээр сарын 26-ны байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрчээ.


Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй