Шууд Chart

Эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн алтан медалийн эзэн тодорлоо

2016-08-19 11:29:43

"Рио-2016" наадмын 400 метрийн саадтай гүйлтийн финалд хагас шигшээгээс шалгарсан найман тамирчин өрсөлдсөн юм. Ингээд нэгдүгээр байрыг АНУ-ын тамирчин Далила Мухаммед 53.13 секундийн амжилтаар хүртэж, алтан медалийн эзэн болов. Тэрбээр өмнө нь 2013 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ. Харин анх удаа олимпийн наадмаас алтан медаль хүртэж чадлаа.

АНУ хөнгөн атлетикаар Риогийн олимпийн наадмаас ес дэх алтан медалиа авч, нийт 25 медальтай болж байна. Уралдааны хоёрдугаар байрт Данийн тамирчин Сара Петерсен 53.55 секундээр орж, мөнгөн медалийн болзол хангаж чадлаа. Мөн АНУ-ын тамирчин Эшли Спенсер 53.72 секундээр хүрэл медальтан боллоо.




Эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн алтан медалийн эзэн тодорлоо   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй