
Зүүн болон говийн бүсийн "Үсчин гоо засалчдын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн" Дорнод аймагт болох гэж байна. Тэмцээн Дорнод аймгийн "Бөхийн өргөө"-нд есдүгээр сарын 30-ны 10:00 цагт болно. Энэ удаагийн тэмцээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн үсчин гоо сайханчид оролцоно.
Тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын холбоо, Дорнод аймгийн үсчин гоо засалчдын холбооноос зохион байгуулж буй юм байна.
Б.Отгонбавуу
Үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт болно | ||
Үзсэн: 2294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.