
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4675 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5395 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 510 төгрөгөөр, үхрийн цул мах 8.6 хувиар буюу 650 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 125 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.1 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800 төгрөгөөр худалдаалж байна.
Үхрийн махны үнэ 650 төгрөгөөр буурчээ | ||
Үзсэн: 2739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.