Шууд Chart

Тахь эх нутагтаа эргэж ирсэн нь

2016-10-24 14:02:54

Оросын жуулчин, армийн генерал Пржевальскийг аяллаас буцахад нь Орос-Монголын хилийн харуулын захирал А.Х.Тихонов Тахийн шар нурууны өвөр орчмоос Киргизийн анчны агнасан нэгэн зэрлэг адууны арьс, толгойн ясыг бэлэглэжээ.

Монголын говь цөлийн бүсэд амьдарч байсан зэрлэг адууны бодитой сураг гарган, шинжлэх ухааны баримт болох материал авчирч өгсөн Пржевальскийн зүтгэл, дурсгалд зориулан тахийг И.С.Поляков "Пржевальскийн адуу” гэж нэрлэн 1881 онд анх дэлхий нийтэд мэдээлсэн байна.

Монгол нутагт хамгийн сүүлд 1967 оны тавдугаар сарын 27-нд Тахийн уснаас урагшаа 25-3О орчим км-т Говь Сэртэн уулын үзүүрт 2 тахь, 1968 оны зургаадугаар сарын 8-нд Тоодогийн усны баруун урд руу “Хорголжийн хар” хэмээх жижигхэн хар толгодын бэл орчимд нэг тахь сүүлчийн үзэгдсэнийг судлаачид тэмдэглэжээ. Энэ үеэс байхгүй болсон Тахь хэмээх энэ сайхан амьтныг Монгол нутагт нь эргэн нутагшуулах их түүхийг бичилцсэн эрдэмтэн О.Амархүү “ Монгол тахийн хувь тавилан “ номондоо тэмдэглэсэн байна.

Дэлхийн томоохон зоопаркад зэрлэг адууны өвөг гэж олны нүд жужирлаж байсан тахийг олон эрдэмтний, олон жилийн зүтгэлээр бүтэн 6О жилийн дараа эх оронд нь, Хустайн нуруунд авчирч дахин зэрлэг адуу Тахийг бий болгосон эрдэмтэн О.Амархүүгийн тухай “ Би Монгол хүн” цуврал хөрөг нэвтрүүлгийг “Монголын мэдээ” сувгаар  Бямба гарагийн орой 21 цаг 4О минутаас  хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Тахь эх нутагтаа эргэж ирсэн нь   
Үзсэн: 3247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ard tumen [203.91.115.xxx] 2016-10-24 16:04
odoo mazaalaigaa tahi shigee usguud abchih yumsan tegej chadbal bolood ybchihna shudeee
Зочин [202.179.29.xxx] 2016-10-24 15:02
Прагийн зоопаркад өсгөн үржүүсэн юм шүүү
ярьдаг тахь [202.179.31.xxx] 2016-10-24 14:47
голландын нэгэн гэр бүл тахыг анх буцаан нутагшуулсан юмшүү

Бидэнтэй нэгдээрэй