Шууд Chart

Уран дархан Л.Мянганцэцэгийнд зочиллоо

2019-05-22 10:12:53

“Гэрт нь” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын уран дарханчуудаа түүчээлж яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж буй, МУСТА Лхагважавын Мянганцэцэгийг урилаа.

Тэрбээр урлангаа одоогоор гэртээ байрлуулж, уран бүтээлээ туурвиж байна.   

Утсаар холбогдож гэрийн хаягийг нь заалгасан бид төвөггүй тэднийхийг олж очлоо. Тэднийд ороход ширээн дээр нь “Марзан” хэмээн алдаршсан Б.Шарав агсны “Монголын нэг өдөр” зураг дэлгээтэй байх нь тэр. Аливаа уран бүтээлчид өмнөх үеийнхээ бүтээлийг судалж, ажиглалт хийдэг нь Л.Мянганцэцэгийн хувьд ч агаар нэг биз ээ.

Тэрбээр бидэнд кофе аягалж, өмнө тавингаа “Сүүлийн үед би дарханы ажлаа түр хойш тавиад байгаа. Ирэх есдүгээр сард БНХАУ-д болох орчин үеийн уран зургийн үзэсгэлэнд оролцох бол сарын дараа буюу аравдугаар сард Энэтхэгт мөн энэ төрлөөр оролцоно. Нэлээн ажилтай л байна” гэв. Ийнхүү бидний яриа эхэлсэн юм.

Л.Мянганцэцэг 2009 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсчээ. Урчуудын дунд “Мэргэжлийн сургуулийг нь төгсч байж л уран бүтээлч боллоо гэж хэлэгддэг” гэсэн яриа байдгийн адил зураач, уран дархан бүсгүй тэр жилээс хойш уран бүтээлч гэсэн нэрийн дор бүтээлээ туурвисаар байна. Гэхдээ тэр уран бүтээлүүдээ Одхан гэдэг нэрээр гаргадаг юм билээ. 

Дунд сургуулиа зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч төгсчээ. Энэ нь түүнийг эртнээс бэлтгэсэн байж ч болох юм.  

Эмэгтэй хүн хатуу төмөртэй “нөхөрлөж” уран дархан болсон нь сонин санагдсан учир энэ тухай лавлахад “Ээжийн маань аав уран дархан хүн байсан юм билээ. Харин аавын талд зураач хүмүүс байсан гэдэг. Тэгэхээр би хоёр талаасаа жаахан “юм” өвлөөд үлдсэн бололтой. Гэхдээ би өөрийгөө төрмөл биш олдмол авьяастай гэж боддог. Аливаа авьяасыг байнга өнгөлж, зүлгэж байхгүй бол мөхдөг. Хичээвэл улам гялалздаг гэдэг шүү дээ” гээд инээмсэглэх нь өөрийгөө хэрхэн хөдөлмөрлөдгөө илтгэх мэт.

Түүний уран дарханыг хийц талаас нь тодруулбал утсан сүлжмэл, хөөмөл төрлийг илүүд үздэг гэсэн. Гэхдээ хөөмөл дотроо Дарьганга хийц давамгайлдаг аж.

Харин зургийнхаа хувьд орчин үеийн чиг хандлагыг шингээжээ. “Олон улсын үзэсгэлэн, уралдаан болоход уран дарханы чиглэлээр оролцох боломжгүй байдаг. Тиймээс гадаадын уран бүтээлчидтэй харилцаж, өөрийгөө ямар хэмжээнд яваагаа мэдрэхийг хүссэндээ уран зургаа орхигдуулахгүй дээрх төрөлтэйгээ хамтад нь “хөтөлж” явна” гэсэн юм.

“Эмэгтэй хүн хатуу төмөр нүдээд уран дархан хийнэ гэдэг амаргүй юу” гэж асуухад тэрбээр “Мэдээж хүйсийн ялгаа гардаг. Жишээ нь, эрэгтэй хүн нэг төмрийг матахын тулд ганцхан улайсгаад л нугалчихна. Харин би 3-4 удаа улайсгаж байж тахийлгадаг. Үүгээрээ эрэгтэйчүүд надаас цаг хугацааны хувьд хурдан ажилладаг. Гэхдээ тухайн хүн эзэмшсэн мэргэжилдээ хайртай л бол ямар ч бэрхшээл байсан шантардаггүй байх. Улаанбаатарт саяхан нэг бүсгүй сайн гагнуур хийж байгаа тухай, дугуй хийлдэг эмэгтэй зарим залуугаас дутахааргүй ажиллаж байгаа талаар сошиалаар нэлээн явсан даа. Тэр хоёр бол өөрсдийн ажилдаа хайртай, үнэн сэтгэлээсээ хийж байгаа болохоороо шантрахгүй байгаа юм” гэв.

Яагаад дархан болохоор шийдсэн тухай ярихдаа “Уг нь би Монгол зургийн ангид сурч байсан ч хоёрдугаар дамжаандаа ангиа сольж, уран дарханы ангид орсон. Төрийн их дархан Д.Энхдаваа (Есөн хөлт их цагаан туг, төрийн их ган тулга зэргийг урласан) багшид анх өөрийгөө танилцуулж, хүсэлтээ хэлэхэд гайхасхийж харснаа “Хэрвээ чи чин сэтгэлээсээ энэ мэргэжилд дурлаж байгаа бол тэг” гээд намайг эмэгтэй гэж гололгүй хүлээж авч байлаа. Ийнхүү би сургалтын албаны даргадаа ангиа солих гэсэн юм гэхэд “Дүрслэх урлагийн 60 жилийн түүхэнд эмэгтэй оюутан ангиа солиод уран дарханы анги руу шилжиж байгааг би чамаас өөр харсангүй” гэж билээ.

Гэхдээ би гуравдугаар дамжаандаа жаахан шантарч, багшдаа хэлэхэд “Чи Монголд гарын таван хуруунд багтах эмэгтэй уран дархан шүү. Үүгээрээ бахархах ёстой” гэж хэлснээс хойш би болих тухай бодоогүй” гээд инээмсэглэв.

Түүний уран дарханы бүтээлүүдийг ажиглахад луу хээтэй байх нь элбэг ажээ. Энэ тухай лавлахад “Энэ хээ тухайн уран бүтээлчээс маш их ур чадвар шаарддаг болохоор энэ хээний төрлийг сонгосон” гэв. Лууг хийсвэр дүр гэдэг ч "тэнгэрийн амьтан" гэдэг болохоор нь бэлгэдлийн утга агуулсан байж болох юм гэж бодлоо хэмээхэд  “Тэгж хэлдэг ч миний сонссоноор тэнгэрийн амьтны тэргүүн зэрэгт Монгол адуу, хоёрдугаарт, луу багтдаг гэдэг юм билээ” гэх нь Монгол адууны хийморь, чансааг улам өргөх шиг санагдаж байлаа.

“Таны хийсэн уран дарханы бүтээлүүдэд морины хэрэглэл нэлээн зонхилох юм. Захиалагч хэр элбэг байдаг вэ” гэхэд “Зарим хүн надад “Үйлдвэрийн мөнгөн аяга 300 мянга байхад адилхан хэмжээтэй хийсэн чиний аяга яагаад гурван сая байгаа юм бэ” гэдэг. Энэ бол хийц, чанараасаа шалтгаалж байгаа юм. Би нэг хүнд нэг л загварын эд хийж өгдөг. Бусдынхтай давтагдахгүй гэсэн үг. Жишээ нь, хэн нэгэн захиалагч надаар ташуур хийлгэхдээ хэтэрхий гоё болгуулах гээд эсвэл хэв маягийг нь эвдүүлэх талаас нь хийлгэнэ гэвэл би чадахаар байсан ч хүлээж авдаггүй. Учир нь бид чинь соёлын биет өвийг өвлөн тээж яваа улс. Тийм атлаа уламжлалаа алдсан зүйл хийчихвэл болохгүй шүү дээ. “Адгийн дархан таван үе дамжих бүтээл хий” гэсэн үг бий. Мөрөөдөөд хэлэхэд миний хийсэн нэг мөнгөн аяга таван үе дамжигдаад 200 жилийн дараа “Мянганцэцэг гэдэг хүний хийсэн аяга” гээд яригдвал би дархчуудаа төлөөлөл болж үлдэх учир маш болгоомжтой ажиллах хэрэгтэй болж байгаа биз” гэв.

“Таны урласан ээмэг, бөгжийг олны танил эрхмүүдийн эхнэр, дүү зүүсэн байдаг юм билээ. Ихэвчлэн ямар мэргэжлийн хүмүүс танд захиалга өгдөг вэ” гэхэд “Намайг эмэгтэй болохоор ихэвчлэн хүүхнүүд ирж, сонирхсон зүйлээ хийлгэдэг. Илүү ойлголцоно гэж боддог байх л даа. Гэхдээ олны танил эрхмүүд хэл амнаас болгоомжилдог бололтой юм билээ. Ямар нэгэн зүйл хийлгэснээ сошиалаар харуулдаггүй. Тиймээс би тийм мэргэжилтэй, тийм хүн гэж хэлж болохгүй байх. Гэхдээ би ямар нэгэн үзэсгэлэнд оролцох болохоороо үйлчлүүлэгчидтэйгээ дахин холбогдож, хийсэн зүйлсээ түр хугацаанд зээлж авч байршуулчихаад буцаан өгөхөд тэд татгалздаггүй. Тэдний заримаас тодруулахад “Сонгдо” эмнэлгийн захирал, Монгол Улсын гавьяат эмч Б.Болдсайхан надаар хэд хэдэн аяга, ташуур хийлгэсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эхнэр Ганаа эгч наадмаар гоёх гэсэн юм гээд ээмэг хийлгэж байлаа. Надад цөөхөн хэрнээ чанартай зүйл хийлгэдэг хүмүүс байнга холбоотой байдаг” гэв.  

Тэрбээр муур, нохой тэжээдэг юм билээ. “Амьтан тэжээх дуртай юу” гэхэд “Тийм. Би 20 гаруй жил амьтан тэжээж байна. Харин нохой тэжээгээд 10 орчим жил болжээ. Энэ нохойгоо тэмцээнд оролцуулдаг. Гэхдээ зодолдуулах биш. Шүүгчид зогсолт, алхаа гэх мэтийг нь хардаг. Хүнээр ярихад загвар өмсөгчид шиг л шүүнэ шүү дээ. Өнгөрсөн амралтын өдөр тийм тэмцээн болж нийтдээ 400 гаруй нохой өрсөлдөхөд миний энэ хар нохой насны ангилалд мөнгөн медаль хүртсэн. Энэ миний дөрөв дэх нохой. "Герман Дог" буюу Great dane үүлдрийнх. Мөн гурван мууртай. Өмнө нь яст мэлхий, аалз гэх мэт янз бүрийн амьтантай байлаа” гэх нь уран бүтээлч хүний сэтгэлгээ аргагүй өөр байх нь мэдээж дээ гэсэн бодол төрүүлнэ.

 

Ийнхүү бидний яриа өндөрлөж, түүний хийсэн бүтээлүүдтэй нь танилцсан юм.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран дархан Л.Мянганцэцэгийнд зочиллоо   
Үзсэн: 82922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 06:40
сүрхий мундаг эмэгтэй юм байна оо. зах зээл нь байна, манай шинэ монгол "даргаа" нар, тэдний янтгар авгайчуул цагаан сар, наадам гээ л зохисон зохиогүй элдэв эрээн мяраан юм унжуулж зүүх сонирхол байна, зах зээл нь байна. яагаад болохгүй гэж? манай авилгачдын хажууд өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж байна ш дээ болж байна. доор нэг эр энэ хүүхэнтэй танилцах гээд байгаан байна, эр хүнийхээ 13 мэхийг л хийхгүй бол нохой нь доогуур, муур нь хоолойд чинь асчихвал юун хүүхэн манатай юм болох байх даа кк оролдоод үз ээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 11:17
ЛУУ дахиж битгий хийгээрэй. ЛУУ бол чөтгөрийг билэгддэг юм. Луу билэгдэлтэй хятадыг хар. Чөтгөр эхлээд их хөгжүүлдэг баяжуулдаг эцэст нь сүйрүүлдэг,мөхөөдөгийн жишээ,нүдэн дээр илхэн хятад орон байна...Харин МОРИН ЭРДЭНЭЭ л их хийгээрэй. Амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 11:53
Морь хэзээ ч монголчуудын шүтээн байгаагүй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-23 11:53
Гичий минь би луу жилтэй шдэ яах уу чөтгөр гэсэн үгүү сда чинь
Зочин [127.0.0.xxx] 2020-02-22 23:03
Луу Монголчуудын дээд шүтээн. Битгий элийр.
sain bna! [127.0.0.xxx] 2020-02-05 20:27
Manai yran byteelchid syrhii hegjsen byeen daasan bodoltoi eeriin yndesnii yrlagaan hamgaalsan saihan ylamjilalaan zeb abch yabaa hymyys ikhe bna syy!edgeer neheddee amjilt hysej baina.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-27 13:52
amjilt khusie
ZZZ [127.0.0.xxx] 2019-12-27 21:27
neg udaagiin orlogooroo sar amidardag gevel dajgui l amidardag hvvhen bna ..ochood taniltsii gevel nohoid ni tasduulah boluu yadag bol ...
Tse [127.0.0.xxx] 2019-12-04 08:49
mudag busgui bn aa tehdee baychuud l uilchluulh um bn gej oilgloo
Болороо [127.0.0.xxx] 2019-11-25 11:23
Энэ хүнтэй яаж холбогдох уу . Хаана байдаг бол
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 14:33
Мянганцэцэгтээ уран бүтээлд нь амжилт хүсье. Сайхан эмэгтэй болжээ.
nb [127.0.0.xxx] 2019-10-05 23:35
Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
Төмөрийн Баяр [127.0.0.xxx] 2019-10-13 11:42
Яаж зээлэнд хамрагдах вэ? Жилийн 2% зөв үү
DR. PRADHAN [127.0.0.xxx] 2019-09-09 18:55
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
zochin [127.0.0.xxx] 2019-08-30 18:03
odoo iim nasnii emegtei iim goe yum hiigeed zuraad suuj baidag estoi gaihaltai.amjilt hysie.turuus demjeed uguusei.
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-08-23 03:18
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. UROLOGIST [127.0.0.xxx] 2019-08-23 03:18
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
USD BANK [127.0.0.xxx] 2019-08-21 19:47
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
USD BANK [127.0.0.xxx] 2019-08-21 19:47
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
Зочин [127.0.0.xxx] 2019-08-16 11:04
Minii huwid saihan edlel, saihan zurag bainaa ene huuheded amjilt husie ee,Zarim neg nuhuduud yagaad hun muulah setgetsiin uwchtei zantai bainaa,hun muulah hun ataach zantai,ugui bol hooson amnaas uur yumgui, hun muulah,doromjiloh neg turuliin shozotoi shinj.
мөнгөн [127.0.0.xxx] 2019-08-05 14:30
Алт, мөнгөний дархан бол ашиг арилжаа л хардаг. Уран бүтээл гээд их хөөс яридаг...хувь хүний хэтэвч, сонирхол төдий зүйл шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 20:27
emegtei xvn baimaargvi teswer tewcheeriig gargaj xicheej yavaa bvsgvid amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 20:26
zarim xvmvvs taalagdaxgvi bol zaawal unshaad vzeed baix xereggvi mundag emegtei
Зочин [127.0.0.xxx] 2019-06-28 17:08
Мундаг тэвчээр, авъяастай бүсгүй байна. Маш их хөдөлмөр мэдрэгдэж байна. Энэ чинь Монголоо гэсэн сэтгэл шүү дээ. Бахархаж байна.
мундаг [127.0.0.xxx] 2019-06-13 14:50
мундаг уран гартай бүсгүй байна.хөөрхөн ч уран бүтээлч байна. уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Ахмад [127.0.0.xxx] 2019-06-02 18:38
Мундаг эмэгтэй байна ,дархан хүнд мундаг тэвчээр ,ур ухаан шаардагддаг байх чамд амжилт хүсье ,МАНАНД -биш ард түмэндээ үйлчил , чамайг урлагийн тэнгэр "ЯНЖИН ЛХАМ " ивээх болтугай дүү минь .
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 09:17
Бүүр дурлачихлаа. Амжилт хүсье. Мундаг эмэгтэй байна.
энхээ [127.0.0.xxx] 2019-05-29 14:28
1ч гэсэн эмэгтэй хүн сайн яваад баярла тамын тогооны ломбард баар 2-с салдаггүй нялх ногоо зулгаагч хүүхнүүдээ та нар
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 19:27
нэг. энхдаваа гэгч төрийн их дархан биш. ер нь тийм цол байдаггүй. хоёр. монгол дархан хосгүй гэсэн хоосон хөөс яваад байгаа болохоос биш одоо бараг бүх дархны хийц арилжааны шинжтэй болсон. дэлхийн түвшинтэй харьцуулбал хуучин хийцүүдийн хувьд ч тийм тасарсан өндөр түвшинд бол биш. гурав. зураг дээр байгаа эд зүйл таны хийц бол магтуулах гэж яарах хэрэггүй л юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-21 19:53
Тантай санал нэг байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 15:55
Mundag shv saihan bvsgvi mini
яүёхши [127.0.0.xxx] 2019-05-22 15:53
баян хүнд л үйлчлэх юм байна
Заяа [127.0.0.xxx] 2019-05-23 01:21
хаха хэн одоо мөнгөөр дархлахгүй гэж бүгд л мөнгөөр дархлана хийлгэвэл хэдэн үед үлдэх л байх даа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 15:15
Зүгээр л бөөн хэлбэр өөр юу ч биш
Bolor [127.0.0.xxx] 2019-05-22 12:27
Бахархмаар бүсгүй
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 11:50
сайхан ч бүсгүй юм уралгын бүтээл нь гайхамшигтай үнэт эдлэл болж монголыхоо дархачуудын сор сүлд нь болж яваарай гайхамшиг
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 11:24
Gaihaltai ymaa
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 11:07
Ooroo ooriigoo SAATLAA, ZOCHILLOO geed orgomjlood baih hereggui. Mongol helend ingej nairuulah yosgui.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 11:06
аргагүй уран дархан хүн байнаа

Бидэнтэй нэгдээрэй