Шууд Chart

Хайр сэтгэл ба гэр бүл төлөвлөлт

2013-10-28 17:41:08

Хайр гэдэг нь хүн төрөлхтөний үндсэн шинж бөгөөд хүнийг оршин байлгадаг хүч юм. Мөн хайр бол хүний бодитой оршихын хариулт бөгөөд хүний ганцаардал, зовиур, гэмших сэтгэлийг хайраар дамжуулан ялан дийлдэг гэж болно.Хэрвээ бид хайрын талаар зөв мэдлэгтэй байх юм бол утга учиртай амьдралаар амьдран заяаны ханьтайгаа учирч чадна.

Хайр гэдэг нь хүмүүсийг хооронд нь хүчтэй ойртуулдаг сэтгэлийн хөөрөл юм. Хүн болгон хоорондоо асар ялгаатай ч хайрын сэтгэл бий болох бол эерэг хүнийхээ талаар сонирхол нь эхсэж, дотно байгаагаа илэрхийлэхийг хүсдэг. Биднийг оршин байлгаж буй хүч амь, амьдралын идэвхитэй халуун энэ сэтгэлийн хөөрлийг ойлгодог мэддэг болно гэдэг нь хойшдоо хэрхэн амьдрах бусадтай яаж харилцаж холбоо тогтоовол аз жаргалтай болох талаар хариултыг өгөх учиртай.
Хайрын хэлбэр:
Хамт олны хайр: удаан хугацааны уулзалтаар дамжуулан хамт олны сэтгэл зүй бий болж гүн итгэлцэл, нэг нэгэндээ түшиглэсэн бие, биентэйгээ олон зүйлээр нэгдэж дотоод хүнээ ил гаргах зэргээр дамжуулан энэ хайр бий болдог. Энэ хайр нь нэг нэгнээ нөхөж, хөгжүүлэх шинж чанартай байдаг. Мөн дотно нөхөрсөг сэтгэл эсрэг талаасаа хариу хүсэх нь бага байдаг нь энэ хайрын онцлог.
Романтик хайр: ид залуу үедээ хайрыг хүсэх нь ихэсэж, дотносох сэтгэл нь хүчтэй болж, хийсвэрээр хайрыг хайрладаг нэгэн үзэгдэл юм. Энэ хайр нь дараах онцлогуудтай:
ü Маш хурдан хайрладаг ба сэтгэл хөдлөл ч хүчтэй
ü Харилцагчаа үүрдийн мэтээр харж, боддог
ü Бүх зүйлээ нэгнээсээ шаардаж, найдаж байдаг
ü Бидний уулзалт бол хувь заяаных гэж итгэдэг
ü Амьдралын тэнцвэрт бус байдалд орохдоо амархан
Өгөөмөр хайр: энэ хайр нь болзолгүй өгч, уучилж, хамгаалж, түүнийхээ аз жаргал хөгжлийн төлөө хайрладаг. Өөрийхөө сэтгэл ханамж, хүслээс илүү түүнийхээ хэрэгцээтэй зүйлийг болзолгүй өгснөөрөө баярладаг. Энэ хайрын жишээ бол эцэг эхийн үрээ хайрлах хайр. Ийм ч учраас зарим хүмүүс өөрийнхөө ээж шиг мөн аав шигээ хүмүүсийг хайж, түүнийгээ олбол заяаны ханиа гэж боддог.
Өмчилдөг хайр: үерхэж байгаа буюу хайртай хүнийхээ бүх зүйлийг эзэмшиж болно гэж итгэдэг учраас тэр хүнд маш хүнд сэтгэлийн дарамт өгч, харилцан биенээ хөгжүүлж чаддаггүй.
Учир шалтгааны уялдаа холбоотой хайр: энэ хайрнь хэрэгцээ болон одоогийн байдлыг голчлон хайрладаг. Өөрийнхөө үзэмж, үнэ цэнэ, сонирхол, хувийн онцлог зэрэгтэй холбоотой түвшинд нь тэнцэж л байж хайрыг мэдэрдэг хэлбэр юм. Бодит байдлыг нэн тэргүүнд тавьдаг учир өөрийнхөө цаг зав, сэтгэлээ дэмий үрдэггүй. Харин өөрийн ашигтай, өөрт нь нийцсэн харилцааг л эрхэмлэдэг.
Зугаа цэнгэлийн хайр: энэ хайрыг сонгосон хүн нь хайрын харилцааг өрсөлдөөн ялах, булаан авах зүйл гэж үздэг. Мөн эсрэг хүйсийнхээ хүсэл шаардлагад анхаарал тавьдаггүй ба өөрийнхөө сэтгэл ханамжийг гол болгодог. Түүнчлэн энэ төрлийн хайрыг эрхэмлэдэг хүн нь нэг дор хэд хэдэн харьцаа тогтоож чаддаг.
Хайрын бүрдэл
Халамж, анхаарал: Хайр бол хайрлаж буй хүнийхээ амьдрал, өсөлтөнд идэвхтэй анхаарах анхаарал юм. Идэвхитэй халамж анхаарал байхгүй газар хайр байхгүй.
Хариуцлага: жинхэнэ хайраар бие биенээ хайрлаж буй хүмүүс нэг нэгнийхээ амар амгалан, аз жаргалын төлөө хэрэгтэй гэж тооцож буй зүйл, байдал нөхцлийг сайн дураар шийддэг. Хайрыхаа өмнө үүрэг хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй.
Хүндэтгэл: харьцаж буй нэгнээ өсдөгөөрөө өсөж, хөгжихийг хүсдэг анхаарлыг хүндэтгэл гэнэ. Мөн бие биенийгээ эрхэмлэн дээдлэхийг хэлдэг.
Мэдлэг: энд бол бүх зүйл яригдана. Хамгийн наад зах нь хүнийг хэрхэн хайрлах, хүний дотоод сэтгэлээрээ мэдрэх гэх мэт зүйлүүдийг авж үзэж болно.

Хайр сэтгэл ба гэр бүл төлөвлөлт  
Үзсэн: 5890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй