Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Хөвсгөл аймагт ажиллав.
Ажлын хүрээнд Шадар сайд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар мэдээлэл авлаа. Мөн тус хэлтсийн дэргэдэх итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, өвөлжилтийн үед болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.


| Монгол Улсын шадар сайд Н.Номтойбаяр Хөвсгөл аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.