Шууд Chart

Дуулгаваргүй хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг

2013-10-30 17:25:13

Зарим эцэг эхчүүд томоотой хүүхдийг л “сайн” гэж үнэлдэг. Энэ нь тэдний хувьд дэндүү хувиа хичээсэн явдал юм. Учир нь дуулгавартай хүүхэд, янз бүрийн юм нэхэж, эцэг эхдээ нэрмээс болдоггүй байдаг аж. Гэвч өөрсдийн түр зуурын амар амгаланг эрхэмлэснээр эцэг эхчүүд хүүхдээ хожим нь хэн ч биш болоход нь нөлөөлж буйгаа санаарай. Хүүхдээ хүчээр дуулгавартай ноомой хүлцэнгүй болгосноор: - Өөрийн хүүхдийн авьяасыг мохоож байгаа хэрэг. - Авьяастай хүүхэд сониуч байх нь зүй ёсны асуудал юм. - Хүүхдийн “Яагаад?… гэсэн асуултад хариулахаас зайлж зугтах нь “чи надад хэрэггүй” гэсэнтэй адил хэрэг болно. - Хүүхдэд зурах, ном сэтгүүл үзэх, шатар даам тоглох, таавар таах, дуулах, шүлэг унших гээд насанд нь тохирсон янз бүрийн хэрэгцээ байдаг. - Гэтэл энэ хэрэгцээг нь томчууд үл тоомсорловол хүүхэд оюуны чадамжийн хувьд өсөхгүй. - Хэн ч, юу ч заахгүй хамтран тоглохгүй, хэлэхгүй, дэмжихгүй байх нь хожим нь хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавартай. - Дуулгавартай ноомой хүүхэд өөрийн үзэл бодолгүй, өрсөлдөх чадваргүй болж хүмүүждэг. - Хүүхдийн өмнөөс бүх, шийдвэрийг гаргаад байвал хүүхэд зөв төлөвшиж чадахгүй. Иймд хүүхдийг дуулгавартай болгосноор танд ашигтай байж болох ч хүүхдэд тань хортой шүү.
 


Дуулгаваргүй хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг   
Үзсэн: 3454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-11-15 19:49
Minii xuwid deerx medeelel vnexeer vnen, xvvxded l xortoi. Bi gexed l 2 xvvtei. Medeej tedendee xyzgaargvi xairtai. Teglee geed Burxan bish boloxoor teswer aldax ve olon. Tegeed ...bodoj bgad nuxur bid 2, neg dvrem murduud vzie gj shiidsen. Ter n yv we gexeer...Za tegdee minii xvv, xarin xetrvvlj boloxgvi shv...gej xelj bhaar togtson. Odooxondoo xangalttai vr dvng n vzeegvi l bn, gexdee xvvxdvvdee uursdiiguu xynax gj oroldoj, ymand bolox boloxgvin talaar bodoj aliwaad xanddag bolsniig n xarj bga. Ted maan odoo 4, 6n nastai. Deer n nemj xelexed bid xargis adgiin shaar uchraas bish argaa oloxgvi boloxooroo l xvvxdee gomdoodog ym shig.
1.72.112.xxx [1.72.112.xxx] 2013-10-31 10:58
Hun hunii eeriin telehiin aranshin gej bnaa hichneench nomhotgood barahgui nehduud bas bn shuu udamiin erenhii telev eej aaviin 2 taliin ugsaa gej heden uedee uilchleh ch yvdal bn
98.206.9.xxx [98.206.9.xxx] 2013-10-31 05:55
Ene tiim ch unen zuil bish bainaa.
208.54.80.xxx [208.54.80.xxx] 2013-10-30 22:57
Torolhiin aranshing hen ch oorchilj chadahgui. Ene bol hudlaa. Tomootoi hun yaj ch zadgai baisan tomootoi l bna. Hun hun ooriinhooroo l baig. Olon yanziin humuus niigmiig burduuldeg. Aranshin davuu bolon sul taltai. Chalchaa bolgon orsoldoh chadvartai gej oilgoj bolohgui. Dandaa orsoldoj amidrahgui.

Бидэнтэй нэгдээрэй