
Манай дэлхийн хамгийн хурдан хөхтөн амьтан бол цоохор ирвэс буюу монголчууд энэ амьтныг үчинбэр хэмээн нэрлэдэг. Тэрээр ангаа барихын тулд, 3 секундын дотор 121 км хүртэл хурдалдаг байна. Энэ нь ойролцоогоор өөрийн биеийн хэмжээнээс 17 дахин урт буюу дунджаар 460 метр зайг туулдаг гэсэн үг юм. Үчинбэр буюу цоохор ирвэс нь ихэвчлэн зүүн, өмнөд Африк болон Иран хэд хэдэн бүс нутгуудад байдаг байна. Харин өдөр ирэх тусам тоо толгой нь ховордож байгаа энэхүү амьтныг олон улсын байгаль хамгаалах холбооноос мөхөх аюул нүүрлээд байгаа ангилалд яаралтай оруулах хэрэгтэйг анхааруулж байгаа юм. Учир нь тус холбооноос мэдээлж байгаагаар, уг амьтны тоо толгой дэлхийн даяар ердөө 7100 орчим байгаа юм. Бүс нутгаар тоо толгойг нь явч үзвэл, Африк, болон баруун өмнөд Азид 91 хувиар, харин Ираны бүс нутгуудад 50 хүрэхгүй тооны үчинбэр үлдээд байгааг тус холбооноос гаргасан судалгаагаар тогтоожээ. Зимбабве улсад 1999 онд 1200 орчим тоо толгой байсан үчинбар 2015 оны байдлаар 170 орчим болтлоо цөөрсөн юм.
Махан идэшт энэ амьтны тоо толгой буурч буй шалтгаан нь арьс, яс зэргийг нь борлуулж ашиг олох зорилгоор хууль бусаар агнах, идэш тэжээлийн хомсдол, өөрөөр хэлбэл аргаль, янгир, тарвага зэрэг амьтад ховордсон зэрэг нэлээд хэдэн шалтгаанаас болж буй хэмээн олон улсын байгаль хамгаалах сангийн гаргасан судалгаа харуулж байна. Үчинбэр бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан, төдийгүй тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, үчинбэр байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана хэмээн дэлхийн эрдэмтэн судлаачид үздэг байна. Одоогийн байдлаар ердөө 2360 орчим үчинбэрийг тусгай хамгаалалтанд аваад байгаа юм.
Цоохор ирвэс мөхлийн аюулд хүрээд байна | ||
Үзсэн: 6248 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.