2026 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Наймдугаар сарын 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Дарьгангын тал нутгаар, 09 дүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд Хангайн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 03, 04-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ.
Агаарын температур: Наймдугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 03-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 09 дүгээр сарын 04-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Есдүгээр сарын 03-наас сэрүүснэ.
| Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.