Шууд Chart

"Дэрэн" хаалгандаа гоол алдалгүй "Хоромхон"-г хожлоо

2017-01-08 12:51:30

"Пепси лиг 2016" тэмцээний хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан "Хоромхон", "Дэрэн" багууд 3-р тойрогт учраа тааран тоглолоо.

Хоёр баг өнгөрсөн жилийн "Пепси лиг"-т оноолт таарахдаа 7-7 харьцаатай тэнцэж байсан. Харин энэ удаагийн тоглолтод хөх өнгийн өмсгөлтэй "Дэрэн"-ийн хөвгүүд илүүрхэн, 4:0-ээр хожлоо. Тийнхүү "Дэрэн", "Хоромхон"-той хийсэн гурван тоглолтодоо /"Хүрхрээ" лиг, "Холбооны цом", "Пепси" лиг/ гоол алдагүйгээр буулган авлаа. Тийнхүү "Дэрэн" лигийг есөн оноотойгоор тэргүүлэх эрхтэй болсон бол  гурав дугаартай тоглогч Б.Ууганбат хоёр гоол оруулан тоглолтын шилдэгээр нэрлэгдэв. Энэхүү тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Төмөр-Очир /туслах/, Б.Намсрай /3-р шүүгч/, Ц.Оюундарь /Цагчин шүүгч/ гэсэн шүүгчдийн баг дэнсэллээ.


"Дэрэн" хаалгандаа гоол алдалгүй "Хоромхон"-г хожлоо  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй