Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104 жилийн ойг угтан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.06.25/ зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт хүндэт зочноор Батлан хамгаалах яамны дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа, Н.Баттөмөр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Уранчимэг, Хууль зүй ухааны доктор, хошууч генерал М.Ганболд, Цэргийн шинжлэх ухааны доктор, хошууч генерал З.Болдбаатар, Бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Д.Намсрай, ЦЕГ-ын сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, ЦДЦСНТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 40 орчим алба хаагчид оролцож байна
Тус хэлэлцүүлгээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож байна.
Арга хэмжээний хүрээнд байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, мэргэжлийн чадавх, албаны бэлтгэлжилтийг сайжруулах чиглэлээр нэгдсэн бодлого, стандарт боловсруулах эхлэлийг тавих зорилготой юм.
Мөн оролцогчид алба хаагчдын сургалт, дадлагын чанарыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлийг даван туулах шуурхай бэлэн байдлыг хангах, орчин үеийн бие бялдар, албаны бэлтгэлийн арга зүй, олон улсын туршлагыг нэвтрүүлэх асуудлаар нийт 9 илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, алба хаагчдын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлогын суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлгээр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын албаны бэлтгэлжилтийн талаар “ Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулахаар тогтлоо.
| Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.