
"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн гурав дахь тоглолт УАШТ-ээс эрхээ аван оролцож буй "Бумаасанаа", "Атлетик 220" багийн дунд боллоо.
Тус хоёр баг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохиогдсон УАШТ-ий хагас шигшээд таарахад 220 мянгатын залуус 7:1-ээр хожиж байв. Тиймээс "Бумаасанаа" энэ тоглолтод УАШТ-нд хожигдсон хариугаа авах, цаашлаад лигийн анхны оноогоо авах зорилготой тоглосон. Харин эсрэгээрээ "Атлетик 220", "Арвис", "Хоромхон" багуудын бүдрэлтийг ашиглахыг зорьсон нь дамжиггүй. Гэхдээ "Бумаасанаа" энэ тоглолтод тийм ч "зөөлөн боорцог биш" гэдгээ харуулан тун сайн тоглолтыг үзүүллээ. Харамсалтай нь лигийн анхны оноогоо авахад ганцхан гоол дутаж, 6:5-аар хожигдлоо. Энэ тоглолтод "Атлетик 220" клубын довтолгооны шугамын гол тоглогч Б.Баттулга гурван гоол оруулан багаа ялалтад хөтлөж, тоглолтын шилдэгээр тодорлооо. Эн тэнцүү өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны шүүгч Э.Ариуболдоор ахлуулсан, Э.Галбадрах /туслах/, Э.Төмөр-Очир /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /цагчин шүүгч/ нар шүүн явууллаа.
"Бумаасанаа" лигийн анхны оноогоо авахад ойрхон байлаа | ||
Үзсэн: 1717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.