Шууд Chart

"Гоёо" хоёр дахь хожлоо авлаа

2017-01-09 10:56:47

"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн дөрөв дэх тоглолт "Гоёо" болон "Улаанбаатарын Мазаалайнууд" багуудын хооронд өрнөлөө. Өмнөх тойрогт "Сэлэнгэпресс"-ийг хожиж лигийн анхны оноогоо авсан "Гоёо" клуб тоглолтыг тэргүүлж эхэлүүллээ. Тодруулбал М.Энх-Од долоо дахь минутад хоёр гоол оруулан багтаа тэргүүллийг авч ирлээ.

Гэхдээ "Мазаалайнууд" бууж өгөлгүй тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үе 3:2-оор "Гоёо"-ын давамгайлал дор өндөрлөлөө. Шийдвэрлэх үед багууд тус бүр нэг гоол оруулсан нь "Гоёо"-д эерэг дүн боллоо. Хэдийгээр баг нь хожигдсон ч "Мазаалайнууд" клубын Б.Далайсугар тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Хүч тэнцүү багуудын сонирхолтой тоглолтыг Ч.Жавхлантөгс /ахлах/, О.Хишигтөмөр /туслах/, Н.Оргилбаяр /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /цагчин/ гэсэн шүүгчдийн баг шүүн явууллаа.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо


"Гоёо" хоёр дахь хожлоо авлаа  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй