Шууд Chart

Дархан-Уул аймагт 20х40 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай байгуулна

2017-01-18 13:10:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг футзалны “Үндэсний цом-2017” тэмцээн анх удаа Дархан-Уул аймагт энэ сарын 16-ны өдрөөс эхэллээ. Өчигдөр "Спортын ордон"-д тус тэмцээний нээлт болжээ.

Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон комисс удирдан энэ сарын 16-23-ны өдрүүдэд тус аймагт уг тэмцээнийг зохион явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын хөл бөмбөгийн холбооны футзалны “Үндэсний цом-2017” тэмцээнд 18  аймгийн 300 гаруй баг тамирчид оролцож, холимог системээр аваргаа тодруулах ажээ.



Тэмцээнийг зохион явуулснаар аймгуудын шигшээ багуудын дунд спортын өрсөлдөөнийг бий болгохын хамт тухайн аймаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөл бөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршиж буй юм байна.

Дархан-Уул аймагт энэ онд Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр буюу 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар 20х40 хэмжээтэй хөл бөмбөгийн мини талбай байгуулахаар болжээ.  


Дархан-Уул аймагт 20х40 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай байгуулна   
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй