
“Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр БОАЖЯ-нд хуралдлаа. Хурлыг БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын Усны хэлтсийн дарга Ш.Мягмар нээж, ахлах мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Наранчимэг удирдан явуулсан. Хэлтсийн дарга Ш.Мягмар хурлыг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-ын мэдээллээр манай дэлхий сүүлийн 150 жилд өөрийн шимт хөрсний талыг нэгэнт алджээ. Гэтэл шимт хөрс байгалийн аясаар бий болоход 1000 жил шаардагддаг бөгөөд дэлхийн хүн амын хүнс тэжээлийн 90 хувь нь хөрснөөс хамааралтай бөгөөд ганц жишээ дурдахад Гео-экологийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн байна” гэдгийг цохон хэллээ.
Түүнчлэн, хөрс хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан нь энэхүү хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж ажиллахад томоохон түлхэц болно.
Энэхүү хуралдаанаар Хөтөлбөрийн төслийн зорилго, агуулга, үндсэн чиглэлээ хэлэлцэж, баталлаа. Мөн ажлын хэсгийн гишүүдийг дэд ажлыг хэсгүүдэд хувааж ажиллах төлөвлөгөө гаргаж, дараагийн хуралдааныг хоёрдугаар сарын 15-нд зохион байгуулахаар тохирлоо.
Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөртэй болно | ||
Үзсэн: 1855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.