Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2017-02-17 15:16:55

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 02-р сарын 17-ны 16-22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 17-ны 20 цагаас 02 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар өдөртөө 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


 2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

19, 22-нд нутгийн зүүн хагаст,  20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын   нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 13-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй