Шууд Chart

Ахмад хөлбөмбөгчдийн сар шинийн өмнөх хүлээн авалт боллоо

2017-02-23 14:01:47

Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд Сар шинийн баярыг тохиолдуулан, уламжлал ёсоор ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2016 оны ажлын тайлан болон ирээдүйд хийхээр зорьж буй ажлаа танилцуулав. А.Ганбаатар Ерөнхийлөгч 60-аас дээш насны хөлбөмбөгчдийг хүлээн авсан уг уулзалт дээр " алтан үеийн хөлбөмбөгчдийн хийж бүтээсэн зүйлсийг үнэлэн нийгмийн халамж үйлчилгээг дээшлүүлэх болно" гэдгээ хэллээ. Тиймдээ ч ахмад хөлбөмбөгчин Мөнхдоржийн Пүрэвжал, Шийвийгийн Самдан нарт Олон Улсын Хэмжээний Мастер цол олголоо. Харин ахмад хөлбөмбөгчдөө төлөөлөн Л.Доржжав "Ахмадын зөвлөлийн насчлал учир дутагдалтай байгаа"-г хэллээ. Тийнхүү Монголын хөлбөмбөгийн чухал нэгэн хэсэг болсон ахмад хөлбөмбөгчид алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоог барин, нэг өдрийг хуучны нөхөдтэйгөө сэтгэл хангалуун өнгөрөөлөө.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо


Ахмад хөлбөмбөгчдийн сар шинийн өмнөх хүлээн авалт боллоо   
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй