Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

2017-03-06 15:29:29

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнөдөө Төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хононо.

2017 оны 03-р сарын 06-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. 17 цагт 4 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 06-ны 20 цагаас 03 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 7-12 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Байдраг, Богдын гол  орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө  1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Өмнөговь, Дундговь аймгийн зарим нутгаар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи хойноос секундэд  5-10 метр.  Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар  бага зэрэг  хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй