Шууд Chart

Аваргууд эх орондоо ирлээ

2017-04-19 11:05:13

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болсон билээ.

Манай улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн бөгөөд өчигдөр эх орондоо ирлээ.

Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаар багтай хийж 17:13 хожигдсон. Харин сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожсон юм. Хагас шигшээ тоглолтод Монголын баг "Б" хэсгийн аварга болсон Тайландын багтай амжилттай сайн тоглож 18:11 харьцаагаар хожсон. Улмаар Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын багийг 17:14 гэсэн оноогоор хожиж, Азийн аваргын алтан медалийн эзэд болов.

Манай баг түрүүлснээр ирэх есдүгээр сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Ази тивийг төлөөлөн Азийн аваргын эхний хоёр байранд орсон багууд өрсөлдөх байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон.  Тэд өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аваргууд эх орондоо ирлээ  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй