2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын нийслэл Астана хотноо 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

ЭРЭГТЭЙ
- 57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/
- 61 кг — Г.Батнасан /Төгс/
- 65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/
- 70 кг — Т.Тулга /Хүч/
- 74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/
- 79 кг — О.Сүлдхүү /Алдар/
- 86 кг — Н.Батбилгүүн /Алдар/
- 92 кг — Ц.Ганбат /Алдар/
- 97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/
- 125 кг — Б.Намбардагва /БГД АА/
Эрэгтэйчүүдийн хувьд 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Энэ нь Монголын чөлөөт бөхийн шинэ үе хүч түрэн гарч ирж буйн тод илрэл юм.
ЭМЭГТЭЙ
- 50 кг — Д.Отгонжаргал /МЧБХ/
- 53 кг — Б.Отгонтуяа /Алдар/
- 55 кг — Ц.Намуунцэцэг /СТС/
- 7 кг — Б.Хулан /Аврагч/
- 59 кг — Х.Болортуяа /Аврагч/
- 62 кг — Т.Алтжин /Хилчин/
- 65 кг — Т.Энхжин /Алдар/
- 68 кг — Э.Дэлгэрмаа /Хүч/
- 72 кг — З.Болортунгалаг /Хилчин/
- 76 кг — Э.Даваанасан /Алдар/
- Эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа мөн анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын дэвжээнд хүч сорихоор шалгарлаа.
Мөн тус тэмцээнд МУГТ Э.Бэхбаяр алс холын Америкийн нэгдсэн улсаас зорин ирж залуу тамирчдадаа урам зориг өгч туршлагаасаа хуваалцан өрсөлдөж тэмцээнийг улам сонирхолтой болгов.
| Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх тамирчид тодорчээ | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.