Зүүн Азийн аварга шалгаруулах волейболын эрэгтэйчүүдийн тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “АСА Арена”-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд БНСУ, БНХАУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайван зэрэг орны нийт долоон баг өрсөлдсөнөөс Монгол Улсын эрэгтэй волейболын шигшээ баг хүрэл медаль хүртэж, тус тэмцээний түүхэнд анх удаа медальт байранд орсон.

Монгол Улсын шигшээ баг хэсгийн тоглолтод Хонконг болон БНХАУ-ын багийг тус бүр 3:0 харьцаагаар хожин, хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар хагас шигшээд Япон Улсын багтай өрсөлдөн 3:2 харьцаагаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багийг 3:1 харьцаагаар буулган авлаа. Тэмцээний аваргаар БНСУ-ын баг шалгарч, Япон Улсын баг мөнгөн медаль хүртэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хаалтын ёслолын арга хэмжээнд оролцож, тамирчдад шагнал гардууллаа.
Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулсан энэ тэмцээн нь тамирчдын олон улсын туршлага, чансааг ахиулах, волейболын спортыг хүүхэд, залууст сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
| Монгол Улсын баг Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.