Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэлтэй, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.3.3-д заасан “Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш суудалтай” тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
| Тур оператор компаниудын анхааралд... | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.