Шууд Chart

Өнөөдөр уушгины хатгаа өвчинтэй тэмцэх өдөр

2013-11-12 08:46:08

Өнөөдөр "Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр". Пневмони буюу уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд энэ өвчний улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг.

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдасан байна. Мөн оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болсон юм.

Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмоноор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3,212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах хамгийн үр дүн, үр ашигтай аргын нэг нь пневмонийн эсрэг вакцинаар дархлаажуулах явдал гэж тунхагласан.

Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.


Өнөөдөр уушгины хатгаа өвчинтэй тэмцэх өдөр  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-11-12 09:24
vaktsiniig haana hiilgej boloh ve. Medeelel ogooch

Бидэнтэй нэгдээрэй