Шууд Chart

Тавдугаар сард цаг агаар сэрүүхэн байна

2017-05-01 11:23:04

Тавдугаар сард цаг агаар зарим нутгаар дулаарч, зарим нутгаар цас орно гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тодруулбал, Тавдугаар сарын өөрийн уур амьсгалын онцлог гэж байдаг. Олон жилийн дунджаар уулархаг нутгуудаар Алтай, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулсуудаар 5-9 градус орчим байдаг. Нилээн дулаанхан байдаг Алтайн өвөр, Говь гэгдэх Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Говийн нутгийн өмнөд тал болох Өмнөговийн нутгаараа 15-19 градус байна. Үлдсэн нутгуудаар 10-15 орчим дундаж дулаан байдаг.  Таван сарын эхээр уулархаг нутгаараа нойтон цас орно.

Мөн энэ сард хаврын салхи шуурга бүрэн холдоогүй байдаг. Ингэхдээ 15 метр секундээс дээш салхилдаг, хоногийн тоо 10-15 удаа тохиолддог юм. Тэгэхээр төвөөр өдөртөө дулаан болдог. Үүнтэй холбоотой ой хээрийн түймэр их гардаг. Энэ сардаа Говь талын нутгаараа 10-15 удаа салхитай байна гэдэг нь тухайн сарын талд өдөр салхилна гэсэн үг. Нэмээд хэлэхэд агаар дулаан байх үед хуурайшилт ихтэй болж, түймрийн тохиолдол ихэсдэг учраас гал, түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан сануулж байгаа юм.

Тавдугаар сард агаарын температурын хувьд Баян-Өлгийн өмнө тал, Ховдын өмнө тал, Говь-Алтайн баруун өмнөд талаар олон жилийн дунджаасаа 0.5-1 градусаар дулаан байна. Харин тариалангийн бүс нутаг болох Булганы нутаг тэр чигээрээ, Хөвсгөлийн зүүн тал, Архангайн зүүн хойд тал, Сэлэнгийн баруун тал, Төв аймгийн баруун хойд талаараа олон жилийн дунджаасаа 0.5-1 градусаар хүйтэн байна. Мөн Дорнодын нутаг нэлэнхүйдээ, Сүхбаатарын нутаг зүүн талаараа олон жилийн дунджаас хүйтэн байна. Үлдэж буй нутгаар олон жилийн дунджийн орчим агаарын темпратуртай байна.


Тавдугаар сард цаг агаар сэрүүхэн байна  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй