Шууд Chart

МУИС-ийг судалгааны сургууль болгох уу

2013-11-14 11:01:17

МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн сургууль болгох асуудлыг багш, оюутнууд эсэргүүцэж байна. Өчигдөр болсон МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “МУИС судалгааны сургууль болно.Тиймээс багшийн ангийг бэлдэхгүй” гэсэн дүгнэлт гарсан. Асуудлын дагуу  Физик, электроникийн сургуулийн дэргэдэх физикийн багшийн ангийн оюутнуудыг МУБИС руу шилжүүлэх талаар яригдсан байна. Түүнчлэн тус тэнхмийн гурван багш, нэг зөвлөх ч МУБИС руу шилжих гэнэ. Үүнээс гадна хими, биологи, математикийн сургуулийн багшийн мэргэжлээр төгсөх  оюутнуудыг ч МУБИС руу шилжүүлэх тухай яригдаж байна. Хэрэв  ийм шийдвэр гарвал дээрх ангийн оюутнууд эсэргүүцэл зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУИС-ийг судалгааны сургууль болгох уу  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй