Шууд Chart

МУСТА Э.Энх-Эрдэнэ залуу эцэг, эхчүүдийг уриалжээ

2013-11-15 16:25:40

“Хайрласанд минь уучлаарай”, “Зүүдний бороо”, “Хоёр амьдрахсан хорвоо” зэрэг дуунуудаараа олны хүндэтгэлийг хүлээсэн хайрын дууч Э.Энх-Эрдэнэ хөдөөнөөс гаралтай нэгэн. Тэрээр анх хотод орж ирээд Баянхошуунд айлын хашаа байшин харж, хөлсөнд нь үнэгүй суудаг байсан талаараа саяхан өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Бага наснаасаа эхлэн хөдөөгийн хар бор ажилд дадсан дуучинд маань гэр хороололд амьдарна гэдэг тийм ч эмзэглэмээр, ичмээр асуудал биш юм хэмээн сэтгүүлчтэй ярилцсан. Хөдөөнөөс Улаанбаатарт суурьшиж байгаа хүн бүр л нэгэн адил замналаар явсаар өнөөгийн энэ  амжилтдаа хүрч, Монголын зохиолын дуучдын төлөөлөл болж чадсан. Эгэл жирийн амьдралд өссөн энэ дуучны одоогийн сайн сайхан амьдрал ээж аавынх нь хүмүүжилтэй холбоотой гэж үздэг. Иймд тэрээр аав ээж болж байгаа залуучууддаа хандан хүүхдийнхээ хүмүүжилд ихээр анхаарч, зөв төлөвшүүлж, улс эх орондоо хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлээрэй гэж уриалжээ.

МУСТА Э.Энх-Эрдэнэ залуу эцэг, эхчүүдийг уриалжээ  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй