Шууд Chart

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” өртөөт марафоны дөрвөн цэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ

2017-08-14 10:20:42

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлт өнгөрөгч ням гарагт боллоо.

Аялал жуулчлалыг хөгжүүлж, биеийн тамир, спортын арга хэмжээнд гадаад, дотоодын иргэдийг өргөнөөр оролцуулах зорилготой тус анхдугаар арга хэмжээнд оролцогчид “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн дөрвөн төрлөөр амжилттай өрсөлдсөн юм.

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 20 эмч, мэргэжилтэн дөрвөн цэгт ажиллаж, энэ өдөр нийт 70 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн байна.


“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” өртөөт марафоны дөрвөн цэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй