СОР17 хурлын нээлтэд Цэнхэр бүсийн Монгол Улсын павильоны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, БОУАӨ-ийн Сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Тус павильонд дэлхийн 22 улс, олон улс болон хувийн хэвшлийн нийт 88 байгууллага өөрсдийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөр, судалгаа, шинэ санаачилгаа донор байгууллагуудад танилцуулах юм
Байгаль орчны асуудлыг дэлхий нийтээр хэлэлцэх 11 өдөрт төр, хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид олон талт төлөөлөлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
СОР17 хурал 2026 оны 08 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор Цэнхэр бүс дэх оролцогчдын тоо 20 мянга даваад байна.


| Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.