Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нийт 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 чиглэлд 16 морьт эргүүл, 6 машинт эргүүл, 170 чиглэлд 360 явган эргүүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулах чиглэлээр 549, хуралдааны үеийн хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 246 алба хаагч, гадаад хэлний мэдлэгтэй 80 оюутан цагдаа, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд 152 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Мөн зочид, төлөөлөгчдийн байрлаж буй 40 зочид буудалд 24 цагийн болон томилгоот цагийн хуваариар 103 алба хаагч хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

| COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.