Шууд Chart

Оусман Дембеле талбайд гарлаа

2017-09-11 18:25:04

Энэ зуны солилцоо наймааны цонхоор 222 сая еврогийн үнээр Францын “ПСЖ” клубт зарагдсан Бразил довтлогч Неймарыг орлуулахаар “Барса”-гийн удирдлагууд өнгсөрсөн 8-р сарын 25-нд Германы “Боруссиа Дортмунд” клубээс Оусман Дембелег 105 сая еврогоор худалдан аваад байсан. Ийнхүү Испанийн лигийн 2017/18 оны улирлын 3-р тойрогт 20 настай Франц довтлогч Дембеле “Барса”-гийн бүрэлдэхүүн дэх анхны “Ла лиг”-ийн тоглолтдоо оролцлоо. Тэрээр тоглолтын 68 дахь минутад Жерар Деулофеугаар солигдож, сэлгээнээс талбайд гарчээ. Тэрээр шинэ багийнхаа 11 дугаарыг эзэмшин тоглохоор болсон юм. 

Улмаар энэ тоглолтын төгсгөлд “Барса”-гийн сөрөг довтолгоон амжилттай болж, Оусман Дембеле дебут тоглолтдоо гоолын дамжуулалт өгөн 30 настай Уругвай довтлогч Луйс Суарес гоол оруулсанаар баг нь 5:0-ийн харьцаатай улирлын 3 дахь хожлоо авчээ. Дембелегийн хувьд 2014 онд 17 насандаа Францын "Ренн" клубээс гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил (2016.04.12) Германы алдарт "Боруссиа Дортмунд" клубтэй нэгдэж, 5 жилийн гэрээг байгуулж байсан билээ. Энэ улиралдаа тэрээр 49 тоглолтод талбайд гарч, 10 гоол оруулсан юм. Түүнчлэх ХБНГУ-ын хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлээд амжсан. Мөн тэрээр өнгөрсөн онд шигшээ багтаа дуудагдаж, одоогоор 6 тоглолтод оролцон 1 гоол оруулаад байна. Одоо ердөө 20-хон настай энэ залууг цаашид арвин их амжилт, гайхалтай ирээдүй хүлээж байж болох юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Оусман Дембеле талбайд гарлаа  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй