Шууд Chart

Месси 38 дахь хет-трикээ хийлээ

2017-09-11 18:36:59

Испанийн лигийн 24 удаагийн аварга “Барселона” клуб энэ тойрогт алдарт “Ноу Камп” цэнгэлдэх хүрээлэндээ өөрийн хотын “Эспаньол” клубыг хүлээн аван тоглолоо. Улирлын эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан “Барселона” клуб энэ тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр хожсон. Ингэхэд  дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өдгөө 30 настай Лионель Месси эхний 3 гоолыг орууллаа. Улирлын эхний 2 тоглолтод оролцож, 2 гоол оруулаад байсан Месси энэ өдөр 3 гоол оруулсанаао “Барса”-гийн төлөөх 38 дахь “хет-трик”-ээ толилууллаа. Аргентины шигшээ багийн ахлагч, өдгөө 30 настай Лионель Андрес Месси одоогоор 3 тоглолтод талбайд гарч 5 гоол оруулсан амжилтаар Испанийн лигийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Түүний хувьд өнгөрсөн улирал лигтээ 34 тоглолтод оролцохдоо 37 гоол оруулж, бүх тамирчдыг тэргүүлсэн билээ.

Лионель Месси 2004 оноос "Барселона" клубын үндсэн багт тоглож, энэ хүртэлх хугацаанд 13 улирал 587 тоглолтод оролцон 510 гоол оруулсан гайхамшигтай амжилтыг үзүүлээд байгаа юм. Түүнчлэн багийнхаа хамтаар Испанийн "Ла лиг"-т 8 удаа, Испанийн эзэн хааны цомын тэмцээнд 5 удаа, Испанийн  Супер цомд 6 удаа, ЕХХ-ны "Аваргуудын лиг"-т 4 удаа, ЕХХ-ны Супер цомд 3 удаа, ОУХБХ-ны Клубуудын ДАШТ-д 3 удаа түрүүлээд байна. 

 

 

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Месси 38 дахь хет-трикээ хийлээ  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй