Шууд Chart

Рафаэль Надаль "Их дуулга"-д түрүүллээ

2017-09-11 19:05:16

Испанийн 31 настай теннисчин Рафаэль Надаль Нью-Йорк хотод болж өнгөрсөн АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болсоноор энэ цаг үеийн дэлхийн шилдэг теннисчид болох Рожер Федерир, Испаны теннисчин Рафаэль Надаль нар энэ улирлын талбайн теннисны Их дуулгын 4 цуврал тэмцээний цомыг эв найрамдалтайгаар хуваан авлаа.

Нийт 50.4 сая долларын шагналын сантай тус тэмцээний шигшээ тоглолтонд дэлхийн эрэгтэй теннисчидын чансааг тэргүүлэгч, Испанийн алдарт тамирчин Рафаэль Надаль Өмнөд Африкийн теннисчин Кевин Андерсонтой аваргын төлөө шалгаран өрсөлдөж, уг тоглолт  6.3, 6:3, 6:4 харьцаатай надалийн ялалтаар өндөрлөсөн юм. Өмнөд Африкийн теннисчин Кевин Андерсен шигшээ тоглолтод хожигдсоныхоо дараа "Би өмнө нь  Рафаэль Надалд олон ч удаа хожигдож байсан. Гэсэн ч аваргын төлөөх тоглолтонд түүнтэй тунаж үлдсэндээ маш их баярласан. Санасандаа хүрч чадаагүй ч асар туршлага хуримтлуулсандаа баяртай байна" гэж өгүүлжээ.

Ийнхүү Р.Надаль гурав дахь удаагаа АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүллээ. Түүний хувьд өмнө нт 2010, 2013 онуудад мөн энэ тэмцээний аварга болж байсан билээ. Харин ӨАБНУ-ын тамирчин К.Андерсоны хувьд ATP буюу эрэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисний холбооны "Их дуулга" цуврал тэмцээний аваргын төлөөх тоглолтод анх удаагаа шалгаран өрсөлдсөн бөгөөд тэрбээр өмнө нь мэрэгжлийн теннисчдийн холбооны цуврал тэмцээнд гурван түрүү хүртэж байжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Рафаэль Надаль "Их дуулга"-д түрүүллээ  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй