Шууд Chart

“ПСЖ" 5:0 “Селтик”

2017-09-13 16:36:21

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 2017/18 оны улирал “В” хэсэгт багтан өрсөлдөж байгаа Францын аварга “ПСЖ, Шотландын аварга “Селтик” багууд эхний тойрогтоо учраа таарлаа. Шотланд улсын Глазго хотноо болсон энэ тоглолтод зочин баг Францын баг 5:0-ийн харьцаатай хожжээ.

Гоолуудыг өнгсөрсөн зуны солилцоо наймааны цонхоор 222 сая еврогийн үнээр Парис хотын багт ирсэн Неймар да Силва Сантос Жуниор (19‘ Лукас Рабьогийн дамжуулалтаар), 180 сая еврогийн үнэтэй 18 настай Франц залуу Кильян Мбаппе (34‘ Неймарын дамжуулалтаар), Эдисон Кавани (40‘ торгуулийн цохилтоос), Люстиг (83‘ авто гоол), Эдисон Кавани (85‘ Леван Курзавагийн дамжуулалтаар) нар тус тус оруулжээ. 30 настай Уругвай довтлогч Эдисон Кавани энэ тоглолтод 2 гоол оруулсанаар мэргэн буучдын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. “ПСЖ” клуб эхний тоглолтын дараах байдлаар “Байерн”-тай адил 3 оноотой ч гоолын зөрүүгээрээ хэсгийнхээ тэргүүн байрт бичигдэж эхэллээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“ПСЖ" 5:0 “Селтик”  
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй