Шууд Chart

“Барселона” 3:0 “Ювентус”

2017-09-13 16:42:53

2015 онд ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байсан Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” багууд энэ жил тэмцээний “D” хэсэгт багтсан. Улмаар багууд нээлтийн тойрогтоо учраа таарж энэ тоглолт Барселона хотын алдарт “Ноу Камп” цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Энэ тоглолтод “Ювентус”-ын 6 тоглогч оролцсонгүй. Учир нь Жоржо Кьеллини шигшээдээ тоглоод гэмтэлтэй буцаж ирсэн бол Марио Манжукич Италийн “Сери А”-гийн гуравдугаар тойрогт “Кьево”-той тоглохдоо гэмтжээ. Мөн энэ хоёр дээр Сами Хедира, Клаудио Маркизио, Бенедикт Хеведес нар гэмтлийн улмаас тоглохгүй бол Хуан Куадрадо шийтгэлийн улмаас талбайд гарах эрхгүй байсан юм.

Улмаар Каталончууд өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожлоо. Гоолуудыг Лионель Андрес Месси (45‘ Луйс Суаресийн дамжуулалтаар), Хорват хагас хамгаалагч Иван Ракитич (56‘), Лионель Месси (69‘ Андрес Иньестагийн дамжуулалтаар) нар оруулжээ. Өдгөө 30 настай, дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн хувьд энэ тоглолтод 2 гоол оруулсанаар мэргэн буучдыг тэргүүлэгчдийн нэг боллоо. Түүнчлэн Аргентинийн шигшээ багийн ахлагч Месси анх удаа алдарт хаалгач Жанлуйжи Буффоны хаалганд гоол оруулсан нь энэ байлаа. “Барса” одоогоор “D” хэсгийн тэргүүн байрт эрэмбэлэгдэж байна.

Турины “Ювентус” клуб өнгөрсөн улирлын Аваргуудын лиг”-ийн шөвгийн 8-н шатанд “Барселона”-чуудыг хожиж, улмаар аваргын төлөө шалгарсан ч “Реал Мадрид“-ад 4:1-ийн харьцаатай хожигдон мөнгөн медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Барселона” 3:0 “Ювентус”  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй