Шууд Chart

“Спортинг” 3:2 “Олимпиакос”

2017-09-13 16:44:32

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “D” хэсэгт багтсан Грекийн аварга Пирейн “Олимпиакос”, Португалийн “Спортинг” клубууд эхний тойрогтоо учраа тааран тоглолоо. “Олимпиакос”-ын талбайд болсон энэ тоглолтын эхний үед Кот-д'Ивуар довтлогч Сейду Думбия (2‘ Маркос Акуньягийн дамжуулалтаар) Португаль хагас хамгаалагч Желсон Мартинш (13‘ Сейду Думбиягйин дамжуулалтаар), 23 настай Бруну Фернандеш (43‘ Себастьян Коатесын дамжуулалтаар) нар тус тус нэг гоол оруулж, 3:0-ийн харьцаатай хошуучилжээ.

Тоглолтын 2-р үеийн төгсгөлд 89, 90 дэх минутад “Олимпиакос” клубээс Колумб хагас хамгаалагч Фелипе Пардодараалан 2 гоолыг оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа. Улмаар 3:2-ын харьцаатай зочин баг, “Спортинг” өрсөлдөгчөө хожиж, бүтэн 3 оноогоо авсанаар “D” хэсгийн 2-р байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Спортинг” 3:2 “Олимпиакос”  
Үзсэн: 1466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй