Шууд Chart

“Ливерпүүл” 2:2 “Севилья”

2017-09-14 18:26:53

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Е” хэсгийн “Ливерпүүл”, “Севилья” багууд хэсгийн 1-р тойргийн тоглолтдоо учраа таарлаа. Энэ тоглолт Английн Мерсисайд хотын алдарт “Энфилд Рөүд” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Энэ тоглолтод Английн “Ливерпүүл” клуб 3 жилийн дараа Европын хөлбөмбөгийн хамгийн томоохон тэмцээнд эргэн ирсэн ч хожил авч чадсангүй. “Аваргуудын лиг”-ийн 5 удаагийн аварга “Ливерпүүл” энэ өдөр Испанийн Андалузын “Севилья” клубтэй 2:2-ын харьцаатай тэнцсэн байна. Мөн энэ тоглолтод “Бяцхан шидтэн” хочит Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Пилиппе Коутиньо энэ улирлын эхний тоглолтдоо сэлгээнээс оролцсон юм.

"Севилья" ингэснээр "Липерпүүл" клубын европын тавцанд 6 тоглолт дараалан xожил байгуулаад байсан хожлын буухиаг зогсоолоо. Мөн Египет хагас хамгаалагч Мохаммед Салах "Ливерпүүл"-ийн өмсгөлтэй "Аваргуудын лиг"-ийн дебют тоглолтдоо гоол орууллаа.

“Ливерпүүл” Англи – “Севилья” Испани 2:2 (2:1, 0:1)

Гоол: 0:1 – 5' Бен-Йеддер, 1:1 – 21' Фирминьо, 2:1 – 37' Салах, 2:2 – 72' Корреа.
“Ливерпүүл” – Кариус, Гомес, Матип, Ловрен, Морено, Жан (Коутиньо, 76), Хендерсон, Вейналдум, Салах (Окслейд-Чемберлен, 89), Фирмино, Мане (Старриж, 84).
“Севилья” – Рико, Меркадо, Пареха, Кьер, Эскудеро, Писарро (Сарабия, 45), Нзонзи, Банега, Навас (Коршья, 83), Бен-Йеддер (Муриэль, 69), Корреа.
Шар хуудас: Меркадо (35), Банега (38), Морено (39), Пареха (42), Гомес (64).
Улаан хуудас: Гомес (90).

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Ливерпүүл” 2:2 “Севилья”  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй