Шууд Chart

“Лейпциг” 1:1 “Монако”

2017-09-14 18:59:27

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “G” хэсэгт багтсан ХБНГУ-ын “Лейпциг”, Францын лигийн “Монако” клубууд тэмцээний эхний тоглолтдоо учраа таарсан байна. “Лейпциг” клубын хувьд өнгөрсөн жил Германы “Бундеслиг”-т анх удаа оролцож, дэд байрт шалгаран хэний ч таамаглаагүй амжилтыг үзүүлсэн билээ. “Лейпциг”-ийн хувьдп байгуулагдаад ердөө 8 жил болж байгаа клуб билээ. Харин “Монако” клуб өнгөрсөн жил “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд шуугиан тарьж, шөвгийн 4-т шалгарч байсан юм. Улмаар өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор багийн хаалгч Эдерсон, хамгаалагч Бенжамин Менди, хагас хамгаалагч Тьемму Бакайоко, довтлогч Кильан Мбаппе нарын шилдэг тамирчдаа Европын топ клубуудэд зарсан. Германы  Лейпциг хотын “Ред-Булл” аренад болсон энэ тоглолтод багууд 1:1-ийн харьцаатай тэнцжээ.

“Лейпциг” Герман – “Монако” Монако 1:1 (1:1, 0:0)
Гоол: 1:0 – 32 Эмиль Форсберг, 1:1 – 34 Юри Тилеманс.
“Лейпциг” – Гулачи, Клостерманн, Орбан, Упамекано, Хальстенберг, Забитцер, Демме, Ильзанкер, Форсберг (Кампль, 63), Поульсен (Огюстен, 80), Вернер.
“Монако” – Бенальо, Туре, Глик, Жемерсон, Жорже, Фабиньо, Моутинью, Сидибе (Геззаль, 84), Тилеманс, Диакаби (Кейта, 74), Фалькао (Каррильо, 89).
Шар хуудас: Тилеманс (10), Демме (26), Хальстенберг (72), Сидибе (81), Жемерсон (87).

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Лейпциг” 1:1 “Монако”   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй