Шууд Chart

“Порту” 1:3 “Бешикташ”

2017-09-14 19:03:27

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “G” хэсэгт “Бешикташ”, “Порту” клубууд эхний тойргийн тоглолтоо Португалийн “Драгау” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байна. Энэ тоглолтод Туркийн аваргууд 3:1-ийн харьцаатайгаар хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожжээ. Энэ тоглолтод "Порту" клубын хаалгач, хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг, авч үзээгүй цом гэж үгүй Икер Касильяс "Аваргуудын лиг"-ийн 19 дэx улиралдаа оролцосноор Английн "Манчестер Юнайтед" багийн домогт хөлбөмбөгчин Райан Гиггзийн амжилтыг давтлаа.

“Порту” Португал – “Бешикташ” Турк 1:3 (1:2, 0:1)

Гоол: 0:1 – 13' Талиска, 1:1 – 21', Тошич (автогол), 1:2 – 28' Тосун, 1:3 – 86' Бабел.
“Порту” – Касильяс, Рикарду Перейра, Фелипе, Маркано, Теллес, Корона (Андре Андре, 46), Оливер Торрес (Отавио, 46), Данилу Перейра (Эрнани, 82), Браими, Марега, Соарес.
“Бешикташ” – Фабрисио, Адриано (Уйсал, 87), Пепе, Тошич, Эркин, Хатчинсон, Озъякуп (Медель, 65), Куарежма (Негредо, 73), Талиска, Бабел, Тосун.
Шар хуудас: Рикарду Перейра (11), Эркин (67), Андре Андре (81).

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Порту” 1:3 “Бешикташ”  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй