Шууд Chart

“Реал Мадрид" 3:0 “АПОЭЛ”

2017-09-14 19:09:25

ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “H” хэсэгт багтсан Киприйн “АПОЭЛ”, Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багууд нээлтийн тоглолтоо хийлээ. Испанийн нийслэл Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өдгөө 32 настай Роналду “Аваргуудын лиг”-ийн 106, 107 дахь гоолуудаа оруулж, дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг, “Реал Мадрид” багийн ахлагч Серхио Рамос багийнхаа төлөөх 69 дэх гоолоо унаж татаж оруулсанаар 3:0-ийн харьцаатай хожжээ.

Зинединь Зиданаар удирдуулсан“Реал Мадрид” бүх тэмцээний хүрээнд сүүлийн 72 тоглолтод гоол оруулсан нь ийнхүү дээд амжилт болон бүртгэгдлээ. Мөн эзэн xааны баг "Аваргуудын лиг"-т талбайдаа xийсэн сүүлийн 37 тоглолтдоо дараалан гоол оруулаад байна. Мөн энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Криштиану Роналду энэ тоглолтод торгуулийн цохилтоос гоол оруулж, "Аваргуудын лиг"-т хамгийн олон удаа буюу 12 гоол торгуулийн цохилтоос оруулсан амжилтын эзэн боллоо. Мөн тэрээр сүүлийн 6 жил дараалан аваргуудын лигийн нээлтийн тоглолтод гоол оруулаад байна. Түүнчлэн "CR7" бүx тэмцээний xүрээнд xаалгаа оносон сүүлийн 16 цохилтынхоо 12-ыг нь гоол болгоод байна.

“Реал” Мадрид Испани – “АПОЭЛ” Кипр 3:0 (1:0, 2:0)

Гоол: 1:0 – 12' Роналду, 2:0 – 51', Роналду (торгуулийн цохилтоос), 3:0 – 61' Рамос.
“Реал” Мадрид – Навас, Карвахаль, Начо, Рамос, Марсело, Каземиро, Модрич, Ковачич (Кроос, 25), Иско (Себальос, 72), Роналду, Бэйл (Майораль, 82).
“АПОЭЛ” – Ватерман, Вурос, Руэда, Карлао, Лаго, Шаллаи (Фариас, 60), Винисиус, Нуну Мораиш, Алонефтис, де Камарго (Поте, 83), Эбесилио (Захид, 73).
Шар хуудас: Карвахаль (52), Шаллаи (53), Эбесилио (63), Фариас (90).

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Реал Мадрид" 3:0 “АПОЭЛ”   
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй