Шууд Chart

“Тоттенхэм” 3:1 “Боруссия Дортмунд”

2017-09-14 19:13:54

ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “H” хэсэгт багтсан Английн шилдэг багуудын нэг “Тоттенхэм Хотспур” эхний тоглолтоо ХБНГУ-ын алдарт “Боруссия Дортмунд” клубтэй хийсэн байна. Английн нийслэл Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод талбайн эзэд 3:1-ээр хожиход Английн “Премьер лиг”-ийн сүүлийн 2 улирлын мэргэн бууч, Английн шигшээ багийн довтлогч Харри Эдвард Кейн 2 гоол оруулжээ. 

Ингэснээр "Спөрсүүд" анх удаа "Хар шарууд"-ыг Европын тавцанд хийсэн тоглолтдоо хожиж байгаа юм. Мөн Английн баг албан ёсны тэмцээний xүрээнд өөрсдийн Уэмбли цэнгэлдэxэд энэ улирлын анxны xожлоо байгууллаа. Харри Кейн 9 сар гараад 2 долоо xоногийн xугацаанд 6 гоолыг оруулаад байна /8-р сард албан ёцны тэмцээнд нэг ч гоол оруулаагүй байсан/. Мөн Англи залуу аваргуудын лигийн сүүлийн 4 тоглолтондоо 4 гоолыг оруулаад байна.

“Тоттенхэм” Англи – “Боруссия Дортмунд” Герман 3:1 (2:1, 1:0)

Гоол: 1:0 – 4 Сон Хын Мин, 1:1 – 11 Ярмоленко, 2:1 – 15 Кейн, 3:1 – 60 Кейн.
“Тоттенхэм” – Льорис, Орье, Алдервейрелд, Санчес, Вертонген, Дэвис, Эриксен, Дембеле, Дайер, Сон Хын Мин (Сиссоко, 83), Кейн (Льоренте, 87).
“Боруссия Дортмунд”  – Бюрки, Пишчек, Папастатопулос, Топрак (Загаду, 80), Толян, Дауд (Кастро, 72), Шахин, Кагава (Гетце, 66), Ярмоленко, Обамеянг, Пулишич.
Шар хуудас: Дайер (36), Вертонген (58), Толян (88), Кастро (90).
Улаан хуудас: Вертонген (90).

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Тоттенхэм” 3:1 “Боруссия Дортмунд”   
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй